|
Видео

Шинэ мэдээ

Халдашгүй байдлын дэд хороо удахгүй хуралдана

 

Халдашгүй байдлын дэд хороо удахгүй хуралдана

 

УИХ-ын  нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Прокурорын байгууллагаас УИХ-д ирүүлээд байгаа.  Хууль журмаараа бол энэ асуудлыг 48 цагийн дотор хэлэлцэж шийдвэрлэх учиртай.

Өнөөдөр энэ асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдахаар байсан ч 14.00 цаг хүртэл хойшлуулаад байна.  Энэ хороо өчигдөр хуралдах байсан ч ирц хүрээгүй гэсэн мэдээлэл байгаа юм.  Дэд хорооны хурал хойшлуулах нэг шалтгаан нь гарын үсэг зурж  ажил хаяад байгаа 40 гишүүний төлөөлөл Ерөнхий сайдын өрөөнд цугларч байгаатай холбоотой гэж зарим эх сурвалж мэдээлж байна.

Халдашгүй байдлын дэд хорооны дарга нь  УИХ-ын гишүүн, Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж. Таван хүний бүрэлдэхүүнтэй тус дэд хорооны гишүүд нь   Н.Энхболд, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан нар  ажээ.

Дахин тодотгоход Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг тус хороо хэлэлцэх юм. Эдгээр гишүүдийн хувьд ЖДҮХС-аас авсан зээлтэйгээр холбоотой асуудал яригдаж байгаа билээ.

М.Нэргүй


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler