| |
ЖДҮХС-гаас зээл авсан Ц.Амарсанаа, Ц.Ням-Осор, Д.Баярсайхан, Ш.Лхамсүрэн нар албан тушаалтан өргөдлөө өглөө
ЖДҮХС-гаас зээл авсан дөрвөн албан тушаалтан өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч ажлаа өглөө. Тодруулбал,
1.Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн
2. Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа
3. "УБЦТС” ТӨХК-ийн захирал Д.Баярсайхан
4.2. ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор нар ажлаасаа чөлөөлөгдөөд байна.
Тодруулбал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор өөрийн хамаарал бүхий "Хос Эрхэс" компаниараа дамжуулж, 500 сая төгрөгийн зээл авсан, "Улаанбаатар цахилгаан түгээх станц" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан, "Баяр плант ХААБ" ХХК, Капиталфактори", "Эм Эм Жи капитал" зэрэг аж ахуйн нэгжээрээ дамжуулж 3.3 тэрбум төгрөгийн зээл, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн "Дархан мах" компаниараа дамжуулж 450 сая төгрөгийн зээл, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа "Их Улс" компаниараа дамжуулж, 680 сая төгрөгийн зээл авсан асуудалд холбогдоод байгаа юм.