|
Видео

Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Л.Энхболдтой холбоотой гурван ч компани ЖДҮХС-гаас зээл авчээ

УИХ-ын гишүүн Л.Энхболдтой холбоотой гурван ч компани ЖДҮХС-гаас зээл авчээ

ЖДҮХС-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг ар араасаа  ил болсоор байна.  Тэгвэл Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон Л.Энхболдын хамаарал бүхий компани зээл авсан асуудлыг АТГ-аас шалгаж, захирлуудыг нь баривчлаад байна.   Мөн энэ хэрэг дээр Л.Энхболдоос гадна хоёр ч залуу гишүүний асуудал  яригдаж байгаа бололтой.  Хас говь транс компанийн захирал Чагнаасүрэн, Жаргалант харвeст компанийн захирал Л.Батсүрэн нарыг энэ хэрэгтэй холбогдуулан саатуулаад байгаа.   Жаргалан харвест компани нь 2009 онд байгуулагдсан, Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ЖДҮХС-гаас 2018 онд 1.2 тэрбум төгрөгийн зээл авчээ.   Харин Хас говь транс нь ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй байгаа ч тус сангаас 650 сая төгрөг авсан нь баримтаар ил болоод байна.  Эрхэм гишүүдтэй хамаарал бүхий эдгээр компаниудыг хуулийн байгууллага ямартай ч шалгаж эхэлсэн.  Үүнээс гадна ЖДҮХС-гаас 650 сая төгрөгийн зээл авсан гэх Азийн говь компани нь УИХ-ын гишүүн Л.Энхболдтой холбоотой талаар яригдаж эхэллээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler