| |
Видео
Шинэ мэдээ
Салхитын амны 1.9 км хатуу хучилттай авто замыг хүлээлгэн өгнө
Нийслэлд концессын гэрээгээр хэрэгжүүлж буй Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Салхитын амны 1.9 км хатуу хучилттай авто зам барих ажлын гүйцэтгэгчээр "Экспресс зам" ХХК шалгарчээ.
Гэрээний дагуу зам барилгын ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ашиглалтад оруулах бөгөөд гэрээт хугацаандаа ажлаа бүрэн дуусгаж, нийслэлийн Хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газарт комисс ажиллуулах хүсэлтээ илгээгээд байна гэж Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ.