|
Видео

Шинэ мэдээ

НҮҮДЛИЙН СОЁЛ СУДЛАЛЫН ТӨВ БАЙГУУЛАГДЛАА

НҮҮДЛИЙН СОЁЛ СУДЛАЛЫН ТӨВ БАЙГУУЛАГДЛАА

 

ХААИС-ийн ХААШУЗ-ийн харьяанд  үндэсний болон бүс нутаг, олон улсын хэмжээнд нүүдлийн соёл иргэншил, уламжлалыг судлан сурталчлах зорилготой Нүүдлийн соёл судлалын төв байгуулагдлаа.

Тус төвийн зорилго нь дэлхийн Монгол судлалыг дэмжиж, гадаад болон дотоодын хэл, соёлын байгууллагуудтай хамтран ажиллаж, Монголын нүүдлийн соёлыг хүртээмжтэй, үр өгөөжтэй, ашигтай бүтээл болгоход чиглэгдэж буй аж. 
Нүүдлийн Соёл Судлалын төв нь мал аж ахуй, газар тариалангийн соёл, байгаль хамгаалах, газар орноо танин мэдэх уламжлалт мэдлэг, ардын сурган хүмүүжүүлэх зүй, ардын билиг судлал, шилжилтийн үеийн Монголын нийгэм, эдийн засаг зэрэг уламжлалт болон  орчин үеийн  шинэ чиг хандлага бүхий сэдвээр олон улсын хамтарсан болон үндэсний хэмжээний онол практикийн ач холбогдолтой төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, олон улсын, бүс нутгийн, үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, англи, монгол хэлээр сэтгүүл эрхлэн гаргах, судалгааны ажлын үр дүнгээр ном, бүтээл хэвлүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулах юм байна.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.