|
Видео

Шинэ мэдээ

Өмнөговь аймгийн газар нутгийн 50 хувь цасан бүрхүүлтэй байна

Улсын хэмжээнд нийт нутгаар хаваржилт хүндхэн эхэлж байна. Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас дараах мэдээллийг ирүүллээ.

Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн 50 хувь нь цасан бүрхүүлтэй, зарим сумын нутгаар цас их орж, шуурч, зам, даваа хаагдаж, цаашид хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Аймгийн 30 баг цасан бүрхүүлтэй, цас ихтэй нутагт 12 сумын 1142 өрхийн 484.1 мянган толгой мал хаваржиж, бага насны хүүхэд 307, жирэмсэн эх 43, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 101, нэн ядуу өрх 46 байна.

Аймгийн Онцгой комиссоос холбогдох арга хэмжээ авч Засгийн газрын шийдвэрээр малчдад өвс, тэжээл үнэгүй тараах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүллээ. Улмаар сумдын Засаг дарга нарын аюулгүй нөөцийн өвс багассан, цаг хүндэрч байгаа Хүрмэн, Ханхонгор, Номгон, Баян-Овоо сумдад тэжээлийн нөөцгүй болоод байна. Иймд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандаж малчиддаа туслах сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас уриалга гаргасан юм.

Тус уриалгын дагуу сайн үйлсийн аянд нэгдсэн байгууллагуудын эхний ээлжийн хандивын мөнгө болон бараа материалыг Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Л.Баярсайхан Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Түвшинбаярт хүлээлгэн өглөө. Түүнчлэн түншийн холбоотой ажилладаг сумдадаа албан байгууллага аж ахуйн нэгжүүд халуун сэтгэл, халамжийн гараа сунгасаар байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler