|
Видео

Шинэ мэдээ

М.Энхсайхан: Хөрөнгө босгох ажил амаргүй байна

Засгийн газар "Оюутолгой” компанитай өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа. Энэхүү үйл ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, "Оюутолгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, гүйцэтгэх захирал Крейг Киннел нар оролцсон юм. Энэ үеэр "Тавантолгой цахилгаан станц” төслийн захирал М.Энхсайхантай ярилцлаа.

-"Оюутолгой” компанитай эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ач холбогдлыг нь хэрхэн дүгнэж байна вэ?

-Тавантолгойн цахилгаан станцыг гадны хөрөнгө оруулалттай барихаар бид хичээж ажиллаж байна. Энд зөвхөн станц барих асуудлыг онцолж болохгүй. Цахилгаан станцаас гарч байгаа эрчим хүчийг хэрэглэх хэрэглэгч байх ёстой. Мэдээж гол хэрэглэгч нь яах аргагүй "Оюутолгой” компани. Том хэрэглэгч, үйлдвэрлэгчийн хоорондын харилцаанд тулгуурласан ажил. Ингэхдээ зөвхөн нэг нь нөгөөдөө өгч, авах тухай асуудал биш. Бидний хамтын ажиллагаа ганцхан цахилгаан станц байгуулахад төвлөрч байгаа гэж ойлгож болохгүй. Ерөөсөө Монголд өмнийн бүсийн цахилгаан эрчим хүчний систем байгуулах тухай ярьж байгаа юм. Тиймээс өмнөх төслүүдээс нэг шат ахисан, ач холбогдолтой стратегийн асуудал шийдэх гэж байгаагаараа онцлогтой. Одоогоор манайх зүүн, баруун, төвийн эрчим хүчний системд холбогдсон. Уул уурхай дагасан аймгийн хөгжлийн тухай ярьдаг ч эрчим хүчний системд хараахан холбогдож амжаагүй байсан. Одоогийн байдлаар Өмнөговь аймгийн Даланзадгадад зургаан МВт, Тавантолгойд хувийн хөрөнгө оруулалтаар байгуулсан 18 МВт-ын цахилгаан станц ажиллаж байна. Энэхүү гэрээгээр бид 450 МВт-ын цахилгаан станц байгуулах хүрээнд сүлжээ үүсгэх анхны алхмыг хийх ёстой. Үүнийг бид "Оюутолгой” компанитай хамтарч шийдэх хэрэгтэй. Тэр тусмаа тус компани Хятадаас шугам татаад эрчим хүчээ авч байгаа энэ үед манай талаас эрчим хүчээ нийлүүлэх асуудлыг шийдэх шаардлагатай. Энэ харилцааг зохицуулсан гэрээг дөнгөж сая үзэглэлээ. Ийм гэрээ байгуулснаар бид цаашдаа ч хамтарч ажиллана гэсэн нэг нэгнийхээ сэтгэлийг илэрхийлж байгаа юм. Оюутолгой компани шинээр барих цахилгаан станцаас эрчим хүчээ авах нь гэдэг мэдээллийг гадны хөрөнгө оруулагч энэхүү арга хэмжээнээс авна. Мэдээж цахилгаан станцад хөрөнгө оруулахын тулд итгэлтэй байх хэрэгтэй шүү дээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler