![]() |
Жүжигчин Ө.Мөнх-Эрдэнийн автомашины дугаар сольж байгаа зөрчилд арга хэмжээ авчээ
Ө.Мөнх-Эрдэнийн жолоодох эрхийг 3 сараар хасчээ
Олны танил жүжигчин буюу "Эмоци" продакшны жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ автомашины дугаараа сольж, машины дугаар явдаггүй өдрөө замын хөдөлгөөнд оролцож байгааг зургаар баримтжуулан мэдээлсэн байдаг. Тээврийн цагдаагийн албанаас энэ талаар тодруулахад, "Тухайн асуудалтай холбогдуулан шалгаж, дээрх жолоочийн жолооны эрхийг гурван сараар хасч, 50 мянган төгрөгөөр торгосон" гэлээ.
Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.13 дах хэсэгт "хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу хариуцлага тооцох заалттай.
