|
Видео

Шинэ мэдээ

Дарга нар зам хааж, түгжрэл үүсгэдэг асуудлыг зогсоох саналаа хуулийн төсөлд оруулахаар албан ёсоор явуулжээ

 

Дарга нар зам хааж, түгжрэл үүсгэдэг асуудлыг зогсоох саналаа хуулийн төсөлд оруулахаар албан ёсоор явуулжээ

 

Цас орсны улмаас баасан гарагт Нийслэлчүүд олон цагаар зам дээр түгжирч, тэг зогсолт хийсэн. Энэхүү үйл явдалтай холбоотойгоор  Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга .Сүхбаатар өөрийн твиттер хаягаараа байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Архаг түгжрэлийг нэг өвлийн хугацаанд бууруулах үндсэн хоёр арга зам бий.

– Иргэд, албан тушаалтнууд бүгд сайн дураар идэвх санаачилгатай өөрийн чадах хувь нэмрээ оруулах;

-Тодорхой хугацаанд машины тоог дугаарын хязгаарлалт (албадлага) зэрэг захиргааны аргаар зохицуулах” хэмээн жиргэсэн байна.

Мөн тэрбээр “Нийтийн тээврийн салбар дөнгөн данган аргацаасан байдалд орсон байхад бид дараа дараачийн ямар ч том арга хэмжээнүүдийг авах боломж хязгаарлагдмал болчхоод байгаа юмаа.

Хотын нийтийн тээврийн унхиагүй байдал, сэтгэлгүй ажилтай холбоотой. Удирдлагыг нь сольж байж өөрчлөлт оруулна. Тэрийг мэдээд байгаа учраас дараа жил энэ байдлыг засах арга хэмжээнүүдээ анхаараад ажиллаж байна. Нөхцөл байдал одоо бол унасан байгаа” гэжээ.

Түүнээс гадна дарга нар зам хааж, түгжрэл үүсгэдэг асуудлыг зогсоох талаар саналаа өнгөрсөн долоо хоногт хуулийн төсөлд албан ёсоор явуулсан гэжээ.

316107173_5514174402033320_8291149017757640140_n Дарга нар зам хааж, түгжрэл үүсгэдэг асуудлыг зогсоох саналаа хуулийн төсөлд оруулахаар албан ёсоор явуулжээ

 

Манай Үндэсний хорооноос боловсруулан оруулж Засгийн газраас түгжрэлийн эсрэг өнгөрсөн 2 сард гарган хэрэгжүүлж эхлээд буй шийдвэрүүдээс…

Fh_n9CdVUAEGfH1 Дарга нар зам хааж, түгжрэл үүсгэдэг асуудлыг зогсоох саналаа хуулийн төсөлд оруулахаар албан ёсоор явуулжээ

Fh_dKIWVEAEwgoC Дарга нар зам хааж, түгжрэл үүсгэдэг асуудлыг зогсоох саналаа хуулийн төсөлд оруулахаар албан ёсоор явуулжээ

Fh_dKIVVsAApm54 Дарга нар зам хааж, түгжрэл үүсгэдэг асуудлыг зогсоох саналаа хуулийн төсөлд оруулахаар албан ёсоор явуулжээ

Fh_dKIWVUAAXeAY Дарга нар зам хааж, түгжрэл үүсгэдэг асуудлыг зогсоох саналаа хуулийн төсөлд оруулахаар албан ёсоор явуулжээ

Fh_dKIVUYAEuR-M Дарга нар зам хааж, түгжрэл үүсгэдэг асуудлыг зогсоох саналаа хуулийн төсөлд оруулахаар албан ёсоор явуулжээ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.