|
Видео

Шинэ мэдээ

"Цагаан хад" ТЭГ зогслоо

 

"Цагаан хад" ТЭГ зогслоо

 

Экспортын нүүрс тээврийн гол гарц болсон  "Цагаан хад" суурьшлын бүсэд коронавирус халдварт өвчний халдварын тархалтын нөхцөл байдал хүндэрч байгаа тул өнөөдрөөс тэг зогсолт хийж эхэллээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын захирамжаар Цагаан хад суурьшлын бүсийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж 2021 оны долоодугаар сарын 6-ны 06:00 цаг хүртэл "ТЭГ" зогсолт хийх шийдвэр гарчээ. 
Энэ хугацаанд суурьшлын бүсэд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлан нүүрс ачиж буулгах талбай, тээврийн компаниуд, худалдаа үйлчилгээний бүх үйл ажиллагаа бүрэн зогсох юм.
Мөн халдварын тохиолдлын ойрын болон дам хавьтлыг тогтоож, тусгаарлалтад авч, халдвар нэмж тархахаас урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг зохион байгуулна.
Харин хүнс, эм, ундны болон ахуйн хэрэгцээний усыг зөвхөн хүргэлтээр үйлчлэхээр зохицуулжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler