| |
Видео
Шинэ мэдээ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц 10.40 цагт Сөүл рүү хөөрнө
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу есдүгээр сард хийгдэх 13 тусгай нислэг үйлдэж, 3380 иргэнээ татан авах юм. Хуваарийн дагуу 09 дүгээр сарын 19-нд үйлдсэн тусгай үүргийн нислэгээр Истанбулаас 253 иргэн эх орондоо ирээд байна.
Харин өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Буянт-Ухаа нисэх буудлаас 10.40 цагт хөөрч, 19.00 цагт Улаанбаатарт газардана. Тус онгоцоор нийт 260 гаруй иргэн эх орондоо ирэх юм. Харин,
- 9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
- 9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
- 9 сарын 25-нд Седней-Улаанбаатар
- 9 сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, иргэдээ авч ирнэ.