|
Видео

Шинэ мэдээ

Н.Энхбаяр: У.Хүрэлсүх ээ, айгаагүй юм бол дахин сонгууль явуулчих

Н.Энхбаяр: У.Хүрэлсүх ээ, айгаагүй юм бол дахин сонгууль явуулчих

 


Та Бидний Эвсэлээс мэдээлэл хийлээ. ТБЭ-ийн дарга Н.Энхбаяр "Энэ удаагийн сонгууль цэвэр луйврын шинжтэй боллоо гэж дүгнэж байна. МАН-д ашигтай, МАН-ын дээд түвшнийхээс эхлүүлээд хамгийн доод албан тушаалтны оролцоо, уялдаатай үйл ажиллагааны дагуу болсон луйвар боллоо. Тийм учраас энэ сонгуулийг хүчингүйд тооцох хэрэгтэй.  Сонгууль шударга болж байж нийгэм тогтворжино. Жишээлбэл, хар машин дээр яалтчгүй луйвар орлоо. Тойрог бүр дээрх хар машины тооллого бол МАН ялах нөхцлийг бүрдүүллээ гэж харж байна. Урьдчилсан байдлаар саналыг уншуулчихаад оруулж байна. Өөрөөр хэлбэл, санал тоолохоос өмнө тойрог болгон дээр хар машиныг хиймэл байдлаар байхгүй хүмүүсийн нэрийг ашиглаж санал оруулсан. Элчин сайдын яаман дээр гадаадаас ирэх хүсэлтэй хүмүүс бүгд регистр бүртгэлээ өгчихсөн байгаа. Тэд нарын мэдээллийг ашигласан байж магадгүй гэж бид хардаж байна. Хоёрдугаарт, хүмүүсийн иргэний үнэмлэхийн булааж өөрсдөөр нь санал өгүүлэхгүйгээр тэдний оронд санал өгсөн байж болзошгүй байна.

Мөн мөнгө тараах явдал хэрээс хэтэрлээ. 60 тэрбумаар төрийн эрхийг худалдаж авсан гэдэгтэй адилхан боллоо. Энэ сонгуулиар 60 тэрбум байтугай мөнгө цацаж төрийн эрхийг хууль бусаар авлаа. Иймд Ерөнхийлөгчид хандаж энэ шударга бус байдалтай эвлэрч болохгүй ээ гэж хэлмээр байна. Манай намынхан болон бие даагчид өнөөдөр таван цагаас ерөнхийлөгчтэй уулзахаар цаг авсан.

Энэ сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. СЕХ-г татан буулгах хэрэгтэй. Энэ СЕХ нь удаа дараагийн сонгуулийг ийм байдлаар зохион байгуулж байна. Харин СЕХ-г эвсэл, бие даагчдын төлөөлөл орсон бүрэлдэхүүнээр байгуулах хэрэгтэй. Энэ удаагийн сонгуулийг хүчингүйд тооцож, дахин сонгууль явуулах хэрэгтэй. Хүрэлсүхэд хандаж хэлэхэд айгаагүй юм бол дахин сонгууль явуулчих. Мөн АН-ын С.Эрдэнэ, ШИНЭ эвслийн Ж.Батзандан нарт хандаж хэлэхэд энэ луйварт оролцоогүй л юм бол хоёулаа хамт тэмцье. Өөрийг чинь сонгуулийн үед шүүмжилж байсан хэдий ч шударга үнэний төлөө тэмцэж чаддаг уу гэдгийг чинь харъя" хэмээв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.