|
Видео

Шинэ мэдээ

Ж.Эрдэнэбат АТГ-аас 8 сар зугтаж байж, УИХ-д нэр дэвших эрхтэй болжээ

Ж.Эрдэнэбат АТГ-аас 8 сар зугтаж байж, УИХ-д нэр дэвших эрхтэй болжээ

 


УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох нам, эвслүүд Сонгуулийн тухай хуулийн дагуу энэ сарын 16-ы дотор нэр дэвшигчдээ тодруулж, холбогдох материалыг нь Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлээд байна.

Нэр дэвшүүлсэн байдлаас харахад МАН, АН-ын аль аль нь залуучуудаа түлхүү дэмжиж, боловсон хүчний бодлогодоо "шинэ цус" сэлбэхийг хичээж буй нь тодорхой харагдаж буй юм.
Гэвч авилга, албан тушаалын онц ноцтой гэмт хэрэгт шалгагдаж, бүр яллагдагчаар татагдаад буй этгээдүүд ч УИХ-д нэр дэвших болзол хангаад буй нь анхаарал татна.
Жишээ нь АН-аас Да.Ганболд, Б.Бямбасайхан, Э.Бат-Үүл, С.Баярцогт, бие даагч Н.Номтойбаяр, МАН-аас Ж.Эрдэнэбат нарын яллагдагчид УИХ-д нэр дэвших эрхээ авчээ.
Үүнээс ихээхэн анхаарал татаж буй улс төрч бол Ж.Эрдэнэбат бөгөөд түүнийг МАН-аас нэр дэвшүүлэхгүй гэсэн таамаглал улс төрийн хүрээнд хүчтэй байсан юм.
Ж.Эрдэнэбатыг АТГ-аас шалгаж, мөрдөн байцаалтын явцад гэмт буруутайг нь тогтоон, 2019 оны 9 сарын 19-нд яллагдагчаар татах тогтоол гаргасан ч хэрэгжилгүй өдийг хүрсэн байна.
Учир нь Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхээ ашиглаж, бүхэл бүтэн найман сарын туршид АТГ-ын холбогдох ажилтнуудаас зугтан, яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцаж гарын үсэг зуралгүй өдийг хүрчээ.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар 5 сарын 16-нд МАН-ын 4-р бага хурал эхлэх өдөр ч хуулийн байгууллагынхан Тусгаар Тогтнолын Ордны гадаа Ж.Эрдэнэбатыг хүлээсэн байна. Уг мэдээллийг авсан Ж.Эрдэнэбат үдээс хойш 16.00 цагийн үед л Тусгаар Тогтнолын Ордонд болж буй МАН-ын бага хурал руу орсон аж.
Ийнхүү Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат АТГ-аас 8 сар зугтан байж, УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших эрхээ МАН-ын бага хурлаас авсан боловч, АТГ түүнийг яллагдагчаар татах, улмаар хуулийн хариуцлага хүлээлгэх үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байх тухай эх сурвалж өгүүлж байна.
 
С.Сарнай
Sonin.mn 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler