|
Видео

Шинэ мэдээ

ЭМЯ: Эрсдэлийн тав дахь үнэлгээгээр манай улсад халдвар тархах магадлал маш өндөр гэж гарсан

ЭМЯ: Эрсдэлийн тав дахь үнэлгээгээр манай улсад халдвар тархах магадлал маш өндөр гэж гарсан

 


Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Мэдээлэл өгснөөс хойш 24 цагийн дотор дэлхийн 200 оронд коронавирусийн халдвар тархсан байна. Африкт бүртгэгдсэн учир ДЭМБ-аас онцгойлон анхааруулж, дэлхийн улс орнууд Африкийн орнуудад тусламжийн гараа сунгах хэрэгтэй байгааг зөвлөж байна.

АНУ голомт болж байна. Мөн Итали, Франц өвчлөл нь эрчимтэй ихэсч байна. Францын Шадар сайд халдвар авсан бөгөөд дэлхийн улс орнуудад өндөр албан тушаалтнууд халдвар авах тохиолдол их байгаа нь халдварт өвчин хэнийг ч ялгахгүйг харуулж байгаа юм. Тиймээс бүгд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Европын орнуудад 17-37 насны хүмүүс их өвчилж, нас барж байгаа. Тиймээс манай залуучууд бид өвдөхгүй юм байна гэж бодох хэрэггүй. Харин ч анхаарал болгоомжоо сайжруулж, маскаа зүүж,  гараа угааж, дархлаагаа сайн дэмжих хэрэгтэй. Зөвхөн ахмад настнууд өвдөх юм байна гэсэн бодлоосоо салах хэрэгтэй. Хүүхэд, залуучууд ихээр өвчилж, нас барах тохиолдол гарсаар байна. 

Манай улсын хувьд ХӨСҮТ, ЦЕГ, ОБЕГ зэрэг холбогдох газруудаас эрсдэлийн тав дахь үнэлгээг хийлээ. Үнэлгээгээр халдвар тархах эрсдэл маш өндөр гэсэн үнэлгээг хийсэн байгаа" гэв. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 2126 иргэн ажиглалтад байна. 24 цагийн дотор Дархан-Уул аймагт 23 тохиолдол ирсэн. Үүнээс хоёр иргэнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарласан. Нэг нь Тайланд, Макао, Турк, Мосвкагаар дамжиж ирсэн. 37.2 хэмийн халуунтай. Хоолой өвдсөн гэсэн зовиуртай ирж тусгаарлагдсан ч одоо бол халуунгүй байна. Нөгөө иргэн нь Якутаас ирж тусгаарлагдсан. Замын-Үүдэд 33 иргэн ирж тусгаарлагдсан байна. Тусгаарлах байруудад нийт 309 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна" гэв.  

Б.Аз


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.