| |
Видео
Шинэ мэдээ
Тусгай үүргийн онгоц Японоос иргэдээ аваад Улаанбаатар руу ирж байна
Монгол Улсын Засаг газар шийдвэр гаргаж, БНСУ, Япон, Европоос 1000 иргэнээ авчрахаар болсон. Ингэхдээ тусгай үүргийн онгоцыг дөрвөн удаа нисгэнэ гэсэн юм. Өчигдөр БНСУ-аас 244 иргэн, өнөөдөр Берлин-Мосвкагийн онгоцоор 231 иргэнээ авчирсан бол Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц Наритагийн олон улсын нисэх буудлаас Улаанбаатар руу хөөрлөө.
Энэ талаар ГХ-ны сайд Д.Цогтбаатар "Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ-502 нислэг хөөрлөө. 257 иргэнийг эх оронд нь авчирч байна" гэлээ.
Энэ нь гадаад улсад байгаа монгол иргэдээ авчрах гурав дахь удаагийн тусгай үүргийн нислэг юм.
Б.Аз