| |
БНХАУ халдварын оргил үе дууссан гэж мэдэгдэв
БНХАУ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах зөвлөл өчигдөр /2020.03.12/ хэвлэлийн бага хурал хийн "Шинэ төрлийн коронавирусийн тархалтын оргил үе дууссан” гэж мэдээлжээ.
Хурлын үеэр БНХАУ-ын Эрүүл мэндийн хорооны хэвлэлийн төлөөлөгч, орлогч дарга Ми Фенчэн "Гуравдугаар сарын 11-ний өдрийн 24 цагийн байдлаар Ухань хотод 8 шинэ тохиолдолд бүртгэгдэж, шинэ халдварын тоо нэг оронтой тоонд хүрсэн байна.
Ухань хотоос бусад мужид нэг долоо хоногийн хугацаанд долоон шинэ тохиолдолд бүртгэгдсэн бөгөөд үүнээс зургаа нь гадаадын хилээр нэвтэрсэн иргэд байгаа юм. Одоогийн байдлаар шинэ халдварын тохиолдол буурч, халдварын тархалт бага түвшинд тогтвортой хадгалагдаж байна. Үүнээс үзэхэд БНХАУ-д коронавирусийн халдварт өвчний тархалтын оргил үе дууссан гэж дүгнэж болохуйц байна” гэжээ.
БНХАУ-д өнөөдрийн байдлаар /2020.03.13/ коронавирусийн дөрвөн шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 62800 хүн эдгээд байна.
Эх сурвалж:Chinadaily