|
Видео

Шинэ мэдээ

АЛБАНДАА ХОЙЧ ҮЕЭ БЭЛДЭХ ТАЛААР ОДООНООС АНХААРЧ БАЙГАА, СУРСНАА ГАНЦ ӨӨРТӨӨ ХАДГАЛААД БАЙЖ БОЛОХГҮЙ

АЛБАНДАА ХОЙЧ ҮЕЭ БЭЛДЭХ ТАЛААР ОДООНООС АНХААРЧ БАЙГАА, СУРСНАА ГАНЦ ӨӨРТӨӨ ХАДГАЛААД БАЙЖ БОЛОХГҮЙДундговь аймгийн Онцгой байдлын газрын аврагч, нохой хөтлөгч ахлах ахлагч Б.Баатархүүтэй уулзсан ярилцлагаас толилуулж байна.

            Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. 

- Баярлалаа танд болон таны сэтгүүлийн уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе ээ.

Онцгой байдлын албаны аврагч нохойн үзүүлбэр тун ч сонирхолтой санагдан тантай ярилцахыг зорилоо. Та бидэнд аврагч нохойныхоо талаар танилцуулаач.

- Тэгэлгүй яахав. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага анх 2018 оноос эхлэх аврагч нохойн албыг салбар болгон хөгжүүлж эхэлсэн ерөнхийдөө шинэ салбар гэж хэлж болно. Харин 2019 оны 1 дүгээр улирлаас эхлэн орон нутгийн Онцгой байдлын газруудад нохой сургагчийг 6 сарын сургалтаар бэлтгэж аймаг бүр эрэлч нохойтой болсон. Манай албанд томилогдон ирсэн эрэлч нохой маань Жакс дуудлагатай 4 настай немц овчарк байгаа.

  Аврах ажиллагаанд эрэлч нохойг оролцуулах нь ямар ач холбогдол давуу талтай вэ.

- Эрэлч нохой маань газар хөдлөлтийн нурангид дарагдсан нэрвэгдэгч, салхи шуурганы үед төөрсөн хүн, цасанд дарагдсан нэрвэгдэгчийг үнэрээр таньж олох үндсэн үүрэгтэй. Манай орон нутгийн хувьд салхи шуурга их тохиолддог, шуурганы үеэр малчид малтайгаа уруудах, хүүхэд, ахмад настан, тусгай хэрэгцээт иргэд төөрөх асуудал цөөнгүй тохиолддог энэ үеэр манай аврах ажиллагааны хүн хүч, техник хэрэгсэл дутагдалтай байдаг. Өнгөрсөн оны 3 дугаар сарын 4-ны шуурганаар гэхэд л 7059101 утсанд 180 гаруй дуудлагыг хүлээн авч үүнээс ердөө 52 дуудлагаар л гарч ажилласан байдаг юм. Ийм тохиолдолд л аврагч нохой ашиглан тусламж шаардлагатай болсон иргэнийг хайж олох цаг хугацааг хэмнэх нь аврагчийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлээд зогсохгүй нэрвэгдэгчдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учрахаас өмнө тусламжийг хүргэх томоохон ач холбогдолтой юм.


Үнэрээр эрж олдог гэж та дурдлаа, үүнийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч тухайн хүний хувцас хэрэгслийг таниулаад эрэлд гаргадаг гэсэн үгүү?Аан үгүй үгүй, үнэрээр таниулна гэдэг маань эрэлч нохойд урьдчилан үнэр таниулах дадлага сургууль хийдэг. Зомби, Даракула, Муми гэсэн 3 төрлийн цусны үнэрийг тогтмол таниулах дадлага хийснээр шаардлагатай тохиолдолд хүнийг эрж олох чадвар суусан байдаг гэсэн үг.

АЛБАНДАА ХОЙЧ ҮЕЭ БЭЛДЭХ ТАЛААР ОДООНООС АНХААРЧ БАЙГАА, СУРСНАА ГАНЦ ӨӨРТӨӨ ХАДГАЛААД БАЙЖ БОЛОХГҮЙ

Аврагч, гал сөнөөгч нартай нэгэн адил байнгын бэлтгэл, сургуулилт хийж байдаг гэсэн үг байх нь. Та нохойныхоо дадлагыг яаж явуулж байна вэ?

- Тийм ээ. Манай аврагч, гал сөнөөгч нар өдөр тутмын дадлага сургуулийн хуваарийн дагуу байнгын бэлтгэлтэй байдаг яг үүнтэй адил эрэлч нохой маань өдөр бүр дасгал сургуулилт хийдэг. Үүнд нь мөрөнд явуулах, самнаа хийлгэх, болон ерөнхий дасгалыг хийдэг. Ерөнхий дасгал гэдэг нь хэвт, суу, бос, над дээр гэх мэт энгийн дасгалууд байдаг бол мөрөнд явуулах, самнаа хийлгэх дасгалаар яг эрлийн ажлыг зохион байгуулах дадлагыг тусгай тактикийн дагуу хийлгэдэг. Ер нь нохойг дадлага сургууль хийлгэхдээ дуртай зүйлээр нь байнга урамшуулж ярилцаж байх хэрэгтэй байдаг.  

Таны нохой бусад нохойноос ямар чадвараараа илүү вэ?

Манай Жакс их сэргэлэн, эрлийн үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэхдээ л лав бусад аймгийн нохойноос илүү чадварлаг нь сургалтад хамрагдаж байх үед ажиглагдсан. Бөмбөгөөр тоглох дуртай, сосисконд бусад хоолноосоо илүү дуртай би дадлага сургууль хийхдээ түүгээр нь дандаа урамшуулдаг юм.

Нохой ашиглан эрлийн үйл ажиллагааг амжилттай явуулсан туршлагаас хуваалцаач?

- Эрэлч нохойнууд  орон нутагт энэ 9 сараас ажиллаж эхэлсэн Архангай аймгийн эрэлч нохой албандаа томилогдож очмогцоо 2 удаагийн дуудлагаар ажиллаж  эрлийн үйл ажиллагааг явуулахад хүндрэлтэй хадархаг газарт 500 метрийн радиуст самнаа хийж 1 буцалтгүй нэрвэгдэгч  олсон. Дараагийн дуудлагаар  төөрсөн  хүүхдийг үнэрээр хайж зүг чигийг тодорхойлж өгснөөр эсэн мэнд, түргэн шуурхай олсон хамгийн сүүлийн үеийн жишээ байна даа.  

Манай Онцгойд эрэлч нохой хэдэн жил үүрэг гүйцэтгэх вэ? Эрэлч нохой тэтгэвэрт гардаг гэж сонсож байсан энэ үнэн үү?

- Эрэлч нохой маань 5 жил үүрэг гүйцэтгэнэ. Тэгээд тэтгэвэртээ гарна даа. /Инээмсэглэв/ Энэ хугацаанд нохойг үржүүлэх тал дээр анхаарч ажиллана. Манай Жакс 4 настай эр нохой байгаа манай аймагт эм немц овчарктай хүн байвал бидэнтэй холбогдож аврагч нохойг үржүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломж нь бас нээлттэй байгаа шүү.

Нохой сургах боловсон хүчин байгаа юу. Таны ажлыг амралттай үед орлох хүн байдаг уу, нохой сургагч хүнд тавигдах шаардлага юу байдаг вэ?

- Миний бие нохой хөтлөгчийн дамжаанд 6 сар сурч бэлтгэгдсэн, албандаа хойч үеэ бэлдэх талаар одооноос анхаарч байгаа, сурснаа ганц өөртөө хадгалаад байж болохгүй шүүдээ, нохой хөтлөгчид тавигдах шаардлага гэхээр сонин юмаа, ажлыг ганц чадвартай нь биш сэтгэлтэй нь хийдэг гэж нэг үг байдагдаа хэдий хамаг юмаа зааж өгсөн ч нохойд хайргүй сэтгэлгүй бол болохгүй шүүдээ тийм болохоор нохойд хайртай албаныхаа дүү нарт бүгдэд нь л сурснаа харамгүй хуваалцаж орлогчоо бэлдэнэ гэж боддогдоо.

Баярлалаа танд багахан хугацаанд тун сонирхолтой яриа өрнүүлж чадсандаа баяртай байна.  таны нохойд болон танд ажлын өндөр амжилт хүсэе.

-       Баярлалаа. Та бүхэнд ч бас ажлын амжилт хүсье

ЭРСДЭЛГҮЙ ДУНДГОВИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.