| |
АНУ-д зэвсэгт этгээдүүд сурагчид руу гал нээж, хүний аминд хүрчээ
Цагдаагийнхан хууль бусаар галт зэвсэг эзэмшиж, гал нээсэн байх магадлалтай сэжигтэй хоёр этгээдийг хэргийн газраас хэдэн км-ийн цаанаас баривчилсан гэдгээ мэдэгджээ. Баривчлагдаад буй хоёр этгээдийн нэг нь насанд хүрээгүй гэнэ.
Тус сургуульд нийт 1800 орчим хүүхэд суралдцаг юм. Цагдаагийнхан халдлага гарахаас урьдчилан сэргийлж, сургуулийн барилгыг хамгаалалтад авч, сурагчдыг гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Цагаан ордон "Энэ бол аймшигтай үйл явдал. Хүүхдүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэх нь маш буруу зүйл" гэж мэдэгджээ.
Уг үйл явдлаас гурван долоо хоногийн өмнө цагдаагийнхан Денвер хотын 20 гаруй сургуулиудыг хаагаад байсан юм. Учир нь 20 жилийн өмнөх аймшигт халдлага давтагдах эрсдэлтэй хэмээн мэдэгдэж, урьдчилсан сэргийлэх алхам хийсэн нь энэ аж.
Денвер хотын "Колумбайн" дунд сургуульд 1999 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр халдлага гарч, 13 хүн харамсалтайгаар амиа алдаж, 24 хүн шархадсан түүхтэй. Тус сургуулийн сурагчид болох Эрик Харрис, Дилан Киболд нар галт зэвсгээр зэвсэглэж, ангийнхаа 12 сурагч болон ангийн багшаа хөнөөсөн аж. Тэд цагдаа нарыг ирэхээс урьтаж, сургуулийн номын санд амиа егүүтгэцгээжээ.