![]() |
Видео
Шинэ мэдээ
Галт зэвсэг ашиглан үйлддэг гэмт хэргийг таслан зогсоохыг шаарджээ
Өнгөрсөн ням гарагт АНУ-ын Коннектикут муж улсад ахлах сургуулийн сурагчид галт зэвсэг ашиглан үйлддэг гэмт хэргийг таслан зогсоохыг шаардан жагссан байна. Уг жагсаалд 1000 гаруй хүн оролцжээ.
Дээрх сурагчид нь энэ оны хоёрдугаар сард зэвсэгт этгээдийн халдлагад өртөн 17 хүн амиа алдсан Америкийн өмнөд хэсгийн Флорида муж улсын ахлах сургуульд суралцдаг юм байна. Уг халдлагаас хойш ахлах сургуулийн сурагчид галт зэвсгийн хяналтыг сайжруулахыг шаардсан кампанит ажлыг Америк даяар өрнүүлж эхэлсэн ажээ.
Сурагчид галт зэвсгийн хяналтыг чангатгахыг шаардсан арга хэмжээнд оролцохыг хүмүүст уриалдаг болсон байна. 2012 онд Коннектикут муж улсад зэвсэглэсэн этгээд 26 хүний аминд хүрсний дунд 20 хүүхэд байсан юм.
Дээрх жагсаалын үеэр Флорида муж улсын нэгэн сурагч ирэх 11 дүгээр сард болох завсрын сонгуульд галт зэвсэгт хяналт тавихыг эсэргүүцдэг улс төрчдийг сонгохгүй байхыг уриалсан бөгөөд жагсагчид түүний уриалгыг алга ташин дэмжиж байжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
