| |
Видео
Шинэ мэдээ
Бондын "хулгайчид" ЖДҮ-ийн луйврыг шалгана
Бондын хулгайчид дотроо хамгийн томд тооцогдох УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ЖДҮХС-тай холбоотой асуудлыг шалгах Түр хороо байгуулан даргаар нь сонгогджээ. Н.Номтойбаярын байгуулсан түр хорооны ажлын хэсгийн гишүүдэд "Чингэс”, "Самуурай” гэх мэт бондуудаас их хэмжээний зээл авсан Н.Номтойбаяр, О.Содбилэг, Д.Хаянхярвааг сангийн сайд байхад ЖДҮ-ээс 500 сая төгрөг авч Завхан аймаг дахь шадар туслахууддаа тарааж, сонгуулийн сурталчилгаа хийсэн Д.Оюунхорол нар багтсан нь хулгайч хулгайчийг бариарай гэж хашгирсан хэрэг болов. Бонд алгасалгүй мөнгө хусдаг ч ЖДҮ-ийн 3 хувийн хүүтэй зээлээс хүртээгүй Н.Номтойбаяр, О.Содбилэг тэргүүтэй нөхдүүд ЖДҮ-чдээс ял асууж ЖДҮ-чин гишүүд хулгайч уу? Бондчин гишүүд хулгайч уу? гэдэг уралдааныг зарлаж дүгнэх нь.
Н.Номтойбаярын МАК компани Хөгжлийн банкинд байршиж байсан бондын мөнгөнөөс 50 сая ам доллар, О.Содбилэг гишүүн хамаарал бүхий Петровис ХХК-ийн охин компани болох НИК, Петростар ХХК-иуд Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс 81.4 тэрбум төгрөг, Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд мөн л 3 хувийн хүүтэйгээр зээлсэн.
О.Содбилэг гишүүний зээлсэн мөнгө бас л Хөгжлийн банкинд байршсан бондны мөнгөнөөс гарсан. Их хурал, Засгийн газрын гишүүдийн ах дүү хамаатан садан ЖДҮХС-гаас зээл авсан нь хулгай юм бол Н.Номтойбаяр гишүүн, О.Содбилэг гишүүд мөн л бондын хулгайчид тооцогдоно. УИХ дээр том хулгайч нар нийлж жижиг хулгайч нараа шалгах түр хороо байгуулсан нь оны төгсөлд 2018 оны шилдэг тэнэгрэл номинацид гарцаагүй нэрлэгдэнэ.
С.Сарангэрэл
sonin.mn