|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

О.Содбилэгийг сонирхсон нь

Өчигдөр МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдыг огцруулах талаар мэдээлэл хийсэн. УИХ дахь МАН-ын бүл­гийн дарга С.Бямбацогт, гишүүн Ж.Энхбаяр нартай цуг О.Содбилэг гишүүн мэдээлэл хийсэн нь зарим сэтгүүлчдийг гайхшруулаад авна лээ.

С.Бямбацогт гишүүн "За одоо МАН-ын нарийн бичгийн дарга Содбилэг мэдээлэл хийнэ” гэвэл зарим эмэгтэй сэтгүүлчид "Өө бүр нарийн бичгийн дарга юм уу” гэсэн нь УИХ-ын гишүүн О.Содбилэг ямархуу нууцлаг нэгэн болохын илэрхийлэл биз ээ.

УИХ-ын нэгдсэн чуулганд хааяа нэг жинтэйхэн үг хэлдэг тэрбээр байнгын хорооны хуралдаан дээр бараг л дуугардаггүй. Чимээгүйхэн өмнөх ажлаа хийгээд явдаг нь түүнийг ийнхүү зарим нэг залуу сэтгүүлчид сонирхоход хүргэв.

Харин УИХ дахь МАН-ынхан ойрын үед тун их идэвхжиж байгаа тул О.Содбилэг гишүүн ч удалгүй бүх талаар танигдах байлгүй дээ.

Эх сурвалж:

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler