![]() |
Видео
Шинэ мэдээ
Хятад улс Холливудын киног хориглох талаар хэлэлцэж байна
АНУ-ын тогтоосон худалдааны тарифын хариуд Хятад улс Холливудын киног хориглох талаар хэлэлцэж байна. Энэ талаар Daily Mail сонин Хятадын коммунист намтай холбоотой сэтгүүлчийн мэдэгдлээс эш татан мэдээлжээ.
Тэрбээр ВВС радиод өгсөн ярилцлагадаа Бээжин Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмэхээс гадна Америкийн шувууны мах, америк киног хориглох төлөвлөгөөтэй байна гэжээ.
Өнгөрсөн онд Америкийн кинонууд Хятадад 585 сая ам.долларын орлого олсон бөгөөд энэхүү хориг хэрэгжвэл Холливудын студиудад ихээхэн хэмжээний санхүүгийн хохирол учирч болзошгүй байна. Жишээлбэл, “Юрийн галавын цэцэрлэг 2”, “Төлөөс 2”, “Биелэгдэшгүй даалгавар”-ын үргэлжлэл зэрэг удахгүй гарах шинэ кинонууд нь Хятадын кино прокат дээр хэдэн зуун сая долларын алдагдал хүлээж магадгүй байна.
Ж.Бат
Эх сурвалж: unian.net
