|
Видео

Шинэ мэдээ

Улбар шар муурнууд онцгой зан араншинтай байдгийг судалжээ

Улбар шар муурнууд онцгой зан араншинтай байдгийг судалжээ

 

Улбар шар муурнууд (англиар "ginger cats") нь  найрсаг, хөдөлгөөнтэй, заримдаа дэггүй, зодоонч зантай гэдгээрээ бусад муурнаас ялгаатай. Харин генетикчдийн хувьд эдгээр муурны онцлог нь тэдний үсний өнгө хэрхэн үүсдэгтэй холбоотой гэнэ. 

Судлаачид энэ удаа улбар шар өнгөний цаад ДНХ-ийн ховор мутацыг илрүүлжээ. Улбар шар муурны дийлэнх нь эр муур байдаг ба энэ нь улбар шар өнгийн ген X хромосомтой байдагтай холбоотой. Эр муур нэг л X хромосомтой учраас тухайн ген байвал шууд илэрдэг бол эм муур хоёр X хромосомтой тул аль аль дээр нь энэ ген байх шаардлагатай  байдаг ч ийм тохиолдол харьцангуй ховор.

Харин ихэнх улбар шар эм муурнууд олон өнгөнөөс бүрдсэн буюу (calico, tortoiseshell) буюу хар, цагаан, улбар шар холилдсон зүстэй байдаг нь үүнтэй холбоотой.

Судлаач Кристофер Кэйлин болон түүний баг олон жилийн турш улбар шар муурнуудаас ДНХ-ийн дээж авч цуглуулжээ. Ингээд 50 гаруй генетикийн ялгааг судалсны эцэст тэд улбар шар өнгийг үүсгэдэг ер бусын мутацыг илрүүлсэн байна.

Энэ мутац зөвхөн гэрийн тэжээвэр муурнуудад тохиолддог бөгөөд зэрлэг муурнуудад огт ажиглагдаагүй. Судлаачдын таамаглаж байгаагаар энэхүү мутац нэг удаа л үүссэн байх магадлалтай. Тэр үеэс хойш үржүүлэгт орсоор улбар шар муурнууд олширсон гэж үзжээ. Мөн 12-р зууны Хятадын уран зурагт олон өнгөтэй муур дүрслэгдсэн байдаг нь уг мутац хэдэн зууны настай болохыг харуулна.

Улбар шар муурнуудын “онцгой зан араншин” генээс хамаатай юу?

Одоогоор улбар шар муурны зан ааш нь энэхүү мутацтай шууд холбоотой гэдгийг баталсан судалгаа байхгүй байна. Судалгааны ахлагч Кэйлин “муурнууд эзэддээ өөрсдийгөө онцгой мэт санагдуулж чаддаг ч биднийг тийм ч амар үнэмшүүлж чадахгүй” хэмээн хошигносон байна.

Эх сурвалж: BBC, Amanda Schupak, Current Biology, Stanford University News Release (2024.05.15)

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler