| |
“АПУ” Г.Батхүү УИХ-ын гишүүн байхдаа 35.2 тэрбумыг өөрийн болгосон түүх
Өнөөдөр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан асуудал олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа. УИХ-ын гишүүд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийг бага хүүтэй зээлсэн бол тэднээс ч их хэмжээний мөнгийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүн 950 саяаас их, хэдэн тэрбумаар хэмжигдэх хэмжээний мөнгийг зээлсэн байна. Тодруулбал,"АПУ” хэмээх байгууллагаараа овоглогддог Г.Батхүү УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс "Шунхлай” ХХК-иараа дамжуулан 35 293 427 520 /гучин таван тэрбум хоёр зуун ерэн гурван сая дөрвөн зуун хорин долоон мянга таван зуун хорин/ авсан байна.
Таны харж байгаа дээрх зураг бол Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хэн хэдийг авсан болохыг нэгтгэсэн хүснэгт.
Хүснэгт дэхь Шунхлай ХХК-ийг Шунхлай групп ХХК үүсгэн байгуулсан. Харин Шунхлай групп ХХК-ийн үүсгэн байгуулагч нь УИХ-ын гишүүн асан Г.Батхүү байгаа юм. Үүнийг улсын бүртгэлийн дараах мэдээлэл батална.
Архи, ус, удаа, медиа групп, эмнэлэг гээд Г.Батхүүд ороогүй салбар бараг үгүй. Гэтэл Н.Батхүү юу дутлаа гэж УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа ийнхүү улсаас асар бага хүүтэйгээр 35 ТЭРБУМ төгрөг зээлнэ вэ?
ЖДҮ-ээс зээл авсан гишүүдтэй ёс зүй, хариуцлага ярьж, шалгах талаар ярьж байгаа энэ цаг үед 35 293 427 520 /гучин таван тэрбум хоёр зуун ерэн гурван сая дөрвөн зуун хорин долоон мянга таван зуун хорин/ зээлсэн Г.Батхүүг ч гэсэн шалгах шаардлага байгааг зарлан тунхаглаж байна.