|
Видео

Шинэ мэдээ

Хоёр сая хүн цугласан Леди Гагагийн тоглолтын үеэр тэсрэх бөмбөг илрүүлжээ

Хоёр сая хүн цугласан Леди Гагагийн тоглолтын үеэр тэсрэх бөмбөг илрүүлжээ

 

Бразилийн Рио-де-Жанейро хотын Копакабана далайн эрэг дээр бямба гарагт болсон Леди Гагагийн тоглолтын үеэр дэлбэлэх гэж байсан тэсрэх төхөөрөмжийг цагдаа нар таслан зогсоосон тухай мэдээлжээ.

Рио-де-Жанейро мужийн Иргэний цагдаа нар Хууль зүйн яамтай хамтран ажилласны үр дүнд сэжигтнүүд тэсрэх төхөөрөмж ашиглан халдлага үйлдэх оролдлого хийснийг илрүүлсэн байна. Уг хэрэгтэй холбогдуулан халдлагын төлөвлөгөө гаргасан этгээд болон нэг өсвөр насны хүүхдийг баривчилжээ.

Леди Гага болон түүний баг энэ талаарх мэдээллийг тоглолтын маргааш өглөө хэвлэлээс олж харсан гэжээ. Түүний энэхүү үнэгүй тоглолтыг үзэхээр хоёр сая гаруй хүн цугласан байжээ. Леди Гагагийн төлөөлөгч Холливүүд Репортерт өгсөн мэдэгдэлдээ “Тоглолтын өмнө болон тоглолтын үеэр ямар нэгэн аюулын талаар мэдээлэл авсангүй, цагдаа болон эрх баригчдаас ямар нэгэн сэрэмжлүүлэг ирээгүй” гэжээ.

Цагдаа нарын хэлснээр, уг халдлагыг төлөвлөсөн бүлэг хүмүүс голчлон хүүхэд, өсвөр үеийнхэн болон LGBTQ+ нийгэмлэгийн эсрэг үзэн ядсан мэдээлэл түгээж байсан аж.

Төлөвлөгөөг зохион байгуулсан этгээдийг Бразилийн өмнөд хэсгийн Риу Гранди ду Сул мужаас хууль бусаар зэвсэг хадгалсан хэргээр баривчилсан бол өсвөр насны хүүхдийг хүүхдийн порнограф хадгалж байсан хэргээр Рио хотоос баривчилжээ.

Хууль зүйн яамны мэдээлснээр, сэжигтнүүд өөрсдийгөө Леди Гагагийн фен буюу "Little Monsters" хэмээн нэрлэдэг байжээ. Уг тоглолтыг Рио хотын эдийн засгийг сэргээх зорилгоор хотын захиргаа санхүүжүүлсэн бөгөөд 100 сая ам.долларын орлого авчирна гэсэн хүлээлттэй байв. Аюулгүй байдлыг хангахын тулд 5000 цагдааг дайчлан, оролцогчдыг металл илрүүлэгчээр шалгаж, дрон болон нүүр таних камер ашиглан хянажээ.

2012 оноос хойш анх удаа Бразилд тоглож буй Леди Гага энэ удаа өөрийн найм дахь цомог “Mayhem”-ийг сурталчлах аялан тоглолтын хүрээнд тайзнаа гарчээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler