|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Ам.долларын ханш 2600 төгрөг давах магадалтай

 

Ам.долларын ханш 2600 төгрөг давах магадалтай

 

Монголбанкаас зарласан ханшаар өчигдөр ам.доллар 2580.79 төгрөгтэй тэнцэв. Энэ нь 14 хоногийн өмнөхөөс 15 төгрөгөөр чангарсан үзүүлэлт юм. Тэгвэл "Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд 18.00 цагийн үед ам.долларыг 2586 төгрөгөөр авч, 2589-өөр борлуулж байлаа. Ченжүүд "Ам.доллар” хомсдох шинжтэй байна. Тиймээс цаашид ханш өснө гэсэн хүлээлттэй байгаа. Ханш 2600 төгрөгөөс давах магадлал тун их гэж ярилаа. Валютын хар зах гэгддэг тус төвд сүүлийн 10 хоногт ам.долларын ханш 20 гаруй төгрөгөөр чангараад байгаа юм. Төвбанк өчигдөр валютын дуудлага худалдаагаар 35.3 сая ам.доллар нийлүүлсэн. Гэвч энэ нь ханшийн өсөлтийг тогтворжуулахад нөлөөлж чадаагүй юм. Мөн тав хоногийн өмнө 31.9 сая ам.доллар зах зээлд нийлүүлжээ. Монголбанк энэ сар гарснаар зах зээлд нийт150сая. ам доллар нийлүүлээд байна.

 
Эх сурвалж: "Өнөөдөр" сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler