|
Видео

Шинэ мэдээ

БНСУ-ын “K-BANK” Монголд банкны зээлийн үйлчилгээ үзүүлнэ

БНСУ-ын “K-BANK” Монголд банкны зээлийн үйлчилгээ үзүүлнэ

Өмнөд Солонгосын цахим зээлдүүлэгч "K-Bank” тус улсын "K-Bank "KT” корпорацитай хамтран Монголд банкны зээлийн үйлчилгээ үзүүлэхээр болсон талаар "Кoreatimes” мэдээлжээ. Гадаадад үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгын хүрээнд "K-Bank” энэхүү алхмыг хийж байгаа аж. Тус банкны хамгийн их буюу 18.01 хувийн хувьцааг "KT” корпораци эзэмшдэг байна. Өмнөд Солонгосын суурин холбооны хамгийн том оператортай хамтран Монголд цахим банкны технологийг нэвтрүүлж, үйлчилгээ үзүүлэх гэрээг тус улсын "MCS” групптэй байгууллаа гэж "K-Bank” мэдэгдэв. Таван жилийн хугацаатай энэхүү гэрээний нийт үнэ 5.5 тэрбум вон буюу 4.92 сая ам.доллар болж байгаагаас 2.3 тэрбум вон нь зөвлөх үйлчилгээний зардал ажээ.

Талуудын хороонд байгуулсан гэрээний дагуу Өмнөд Солонгосын хоёр компани бизнесийн загварыг хөгжүүлэх, зээлийн эрсдэлийн менежментийн шинэ арга барилыг тодорхойлох, мэдээллийн технологийн системийг бий болгох зэргээр цахимаар зээл олгох "M Bank” төслийн томоохон хэсгийг хэрэгжүүлэх юм. Үүний зэрэгцээ "КТ” корпораци монгол зээлдэгчдэд зээлийн онооны системээ бий болгоход нь туслах ажээ. "Дэлхийн зах зээлд бизнесээ өргөжүүлэх анхны алхмаа хийж байгаадаа баяртай байна. Энэ бол бидний гол зорилгын нэг юм” гэж "K-Bank” банкны гүйцэтгэх захирал Шим Сонг-хун онцолжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler