| |
Bank of China-гийн салбар байгуулагдах нь тодорхой боллоо
Одоогоос бараг л хагас жилийн өмнө Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Bank of China-гийн төлөөлөгчийн газар нь улам газар авч, удахгүй анхны салбар нь Монголд байгуулагдана гэсэн яриа гарч байлаа. Гэтэл Монголбанк болон Засгийн газрын зүгээс ийм асуудал манайд орж ирээгүй гэсэн хариуг өгсөөр өнөөдрийг хүрсэн билээ. Харин сар гаруйн өмнө дөрвөн контейнер оффисын тавилга сэлт Bank of China-гийн төлөөлөгчийн газрын нэр дээр орж ирсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн нь аргагүй л үйл ажиллагаа нь тэлж, банкны салбар нээгдэх гэж байна уу даа гэсэн хардлагыг төрүүлэв. Дээрх хардлага бор шувуу болон хаа сайгүй нисч байсан ч Хятадын дарга Си Жиньпины айлчлалын дараа улам бүр идэвхжиж, тун удахгүй Засгийн газарт уг асуудлыг тавих гэж байгаа ажээ.