|
Видео

Шинэ мэдээ

Криптовалютын биржүүд 473 мянган арилжаачны гүйлгээг хаажээ

Криптовалютын биржүүд 473 мянган арилжаачны гүйлгээг хаажээ

 

МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /TASS/. Дэлхийн криптовалютын биржүүд өнгөрсөн хоногт 2.03 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 473.5 мянган арилжаачны нээлттэй гүйлгээг хаасан тухай криптовалютын зах зээлийн дүн шинжилгээний “Coinglass” платформ мэдээлжээ. 

Хаагдсан гүйлгээний ихэнх нь (656.89 сая ам.доллар) зах зээлийн үнэлгээгээр хоёрдугаарт ордог криптовалют болох этэриумээр (ETH) хийсэн гүйлгээ бөгөөд ойролцоогоор 1.63 тэрбум ам.доллар нь урт хугацааны нээлттэй гүйлгээ, 400.61 сая нь богино хугацааны нээлттэй гүйлгээнүүд ажээ. Сүүлийн 24 цагийн нээлттэй гүйлгээг хамгийн том захиалга HTX крипто бирж дээр 47.87 сая ам.долларын үнэлгээ бүхий BTC-USDT хослолд ирүүлсэн байна. 

 

 

 

"Binance" биржийн мэдээллээр, биткойны ханш 5.11 хувиар буурч 101 191 ам.доллар болсон бол этэриумийнх 8.98 хувиар буурч 3 277 ам.доллар болжээ.

 

 

 

"Coinmarketcap" цахим хуудсанд мэдээлснээр, криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ 3.36 их наяд ам.доллар болсон байна. Үүнээс 2.016 их наяд ам.доллар (60.1 хувь) нь биткойнд, 395.312 тэрбум ам.доллар (11.8 хувь) нь этэриумд ногдож байна.

 

 

Д.Жаргал

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler