|
Видео

Шинэ мэдээ

Э.Батшугар: 1072 хувьцааны зах зээлийн ханш 1500 доллар хүрнэ, IPO хийх ёстой

Э.Батшугар: 1072 хувьцааны зах зээлийн ханш 1500 доллар хүрнэ, IPO хийх ёстой

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцсэн. Компанийн 34 хувийг ард иргэддээ эзэмшүүлэх, 2012 оноос хойш төрсөн хүүхдэд хувьцаа олгох асуудлууд яригдаж байгаа билээ.

Чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Э.Батшугар “Эрдэнэс Тавантолгой” компанийн зах зээлийн үнэлгээний талаар хөндлөө. Тэрээр

“1072 хувьцааны үнэлгээний асуудал анхаарал татаж байна. Нэг сая төгрөг юм уу, яг хэдэн төгрөг юм гэдэг нь тодорхойгүй байна. Үүнийг зах зээлийн ханшаар нь зөв тооцохын тулд компанийн үнэлгээг хийлгэх хэрэгтэй. 2011 онд “Жи Пи Морган”-д ажиллаж байхдаа Тавантолгойн төсөл дээр тооцоолол хийж байсан юм. Тухайн үед бас IPO гаргах асуудал яригдаад манай баг 9 тэрбум ам.доллараар үнэлж байсан. Тэгвэл өнөөдөр 60-80 сая тонн нүүрс олборлодог, 300-400 сая ам.долларын цэвэр ашигтай компанийн зах зээлийн үнэлгээ нь 10-30 тэрбум ам.доллар байх ёстой. Дунджаар 15 тэрбум ам.доллар гэж бодоход 34 хувь нь 5.1 тэрбум. Үүнийг 3.4 сая хүнд хуваахаар 1500 ам.доллар болж байна. Өөрөөр хэлбэл, 1072 хувьцааны өнөөдрийн бодит ханш 5 сая төгрөг хүрэхээр харагдаж байна. Энэхүү бодит ханшид хүргэхийн тулд компанийн “IPO”-г гаргах хэрэгтэй. Өмнө нь ч энэ талаар олон удаа хэлж байсан. Компанийн үнэлгээг олон улсыг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хийлгэх ёстой. Аудитын компани биш хөрөнгө оруулалтын банкирууд илүү зөв аргачлалаар хийдэг” гэсэн юм. Харин ажлын хэсэг анх ордын нөөцтэй уялдуулан үнэлгээг тогтоож байснаас хойш шинээр үнэлүүлээгүй гэж хариулсан юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler