| |
Видео
Шинэ мэдээ
14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ
Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 222,716,623.00 төгрөгийн үнийн дүн бүхий 1,368,903 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Алтайн Зам" ХК (AZH+14.91%) болон "Монгол Шуудан" ХК (MNP +6.82%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монинжбар" ХК (MIB -15.00%) болон "Тээвэр Дархан" ХК (TEE -14.99%) -ийн хувьцаа амгийн их уналттай байлаа.
Энэ өдөр "TOP 20" индекс 0.76 хувиар буурч 19413.87 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,289,288,899,440.13 төгрөг боллоо.
П.УНДРАМ
Оллоо.мн