|
Видео

Шинэ мэдээ

Тавантолгойн хувьцааны талаар мэдээлэл өгнө

Монголын хөрөнгийн биржийнАрилжааны танхимд өнөөдөр "Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” зохион байгуулна.Тус өдөрлөгт Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв, Үнэт цаасны компаниуд болон хувьцаат компаниудын төлөөлөл оролцож, үнэт цаасны зах зээлийн нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүлэх юм байна. Өдөрлөг маргааш мөн үргэлжлэх юм. Энэ үеэр Монгол Улсын сайдын Ажлын албаны дарга Б.Цогтгэрэл Тавантолгойн 1072 хувьцааны талаар мэдээлэл өгөх аж.

Түүнчлэн үнэт цаастай холбоотой мэдээллүүдийг өгөх юм байна. Үүнд:

  • Арилжаа болон хувьцаат компанийн талаарх мэдээлэл
  • Засгийн газрын үнэт цаасны талаарх мэдээлэл, танилцуулга
  • Ногдол ашгийн мэдээ
  • Хөрөнгө оруулалтын зөвлөгөө
  • Үнэт цаас гаргагчдад зориулсан зөвлөгөө
  • Брокерийн данс нээх үйлчилгээ
  • Төлбөр тооцооны данс нээх үйлчилгээ
  • Данс шүүх үйлчилгээ /Эрдэнэс таван толгой/
  • Үнэт цаастай холбоотой иргэдийн санал хүсэлтийг бүртгэн авч шийдвэрлэх 

•       Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтын танилцуулга

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.