![]() |
Видео
Шинэ мэдээ
"ЛэндМн"-ийн ханш хамгийн ихээр унажээ
Өчигдөр буюу 07 дугаар сарын 17-ны өдөр I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 1,417,153 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс "Жуулчин Дюти Фрий" (SUL+3.63%) болон "Жинст Увс" (JIV+3.47%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "УБ-Бүк" (BUK-4.76%) болон "ЛэндМН ББСБ" (LEND-4.15%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр "TOP 20" индекс 19596.05 нэгж болж 1.01 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,418,117,595,772.38 төгрөг боллоо.
![](/templates/kingnews/images/logo.png)