|
Видео

Шинэ мэдээ

4-09-2024, 18:10

“Apple” компанийн зах зээлийн ханш 1 триллион долларт хүрчээ

 

“Apple” компанийн зах зээлийн ханш 1 триллион долларт хүрчээ

"Apple” компани нэг триллион доллар бүхий зах зээлийн ханштай дэлхийн анхны компани болсон байна.
"iPhone” гар утсыг үйлдвэрлэгч тус компанийн зах зээлийн ханш өчигдөр нэг триллион долларт хүрсэн бөгөөд нэгж хувьцааны ханш нь өчигдрийн байдлаар 207.39 доллар хүрч, дээд амжилт тогтоожээ.
Зургадугаар сар хүртэлх гурван сарын хугацаанд орлого нь төлөвлөгөөнөөсөө давсан гэсэн мэдээлэл гарсантай холбоотойгоор тус компанийн хувьцаа мягмар гарагаас эхлэн эрчимтэй өссөн байна.
"Apple” компани АНУ-ын Цахиурын хөндий дэх томоохон өрсөлдөгч болох "Amazon”, "Microsoft” компаниудаас өрсөн нэг триллион доллар бүхий зах зээлийн ханштай компаниар тодорлоо.
2007 онд анх "iPhone” гар утас худалдаанд гарснаас хойш "Apple” компанийн хувьцаа 1100 хувиар өссөн бол сүүлийн нэг жилд л гэхэд гурав дахин өсчээ. Үүнээс гадна 1980 онд анх байгуулагдсан цагаасаа хойш тус компанийн хувьцаа 50 мянган хувиар өссөн байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler