|
Видео

Шинэ мэдээ

Snapchat 2.2 тэрбумын алдагдал хүлээжээ

 

 

Snapchat 2.2 тэрбумын алдагдал хүлээжээНийгмийн сүлжээний отгон төлөөлөгчдийн нэг Snapchat компани энэ оны эхний гурван сарын байдлаар 2.2 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн гэж тус компанийн зах зээлийн шинжээч мэдэгдлээ.

Компани хэрэглэгчдийн хүрээллээ шинээр нэмэх тал дээр нэлээд асуудалд орсон төдийгүй энэ оны сүүл гэхэд алдагдлын хувь хэмжээ өсч болзошгүй аж.

Компани Wall Street-ийн хувьцааны зах дээр 149.6 сая ам.доллар арилжиж, хувьцаа гаргасан ч төдийлөн үр дүн хүрсэнгүй. Сүүлийн улирлын байдлаар ердөө 8 сая ам.долларын ашиг үзжээ.

Мөн компанийн хувьцаа 25 хувь хүртэл хувиар унаж, хувьцаа эзэмшигчдээ сандаргаад амжив. Компани нэгж хувьцаа бүрээ 17 ам.доллараар арилжиж байсан юм.

Snapchat-ийг үүсгэн байгуулагч Эван Спигел өдгөө 26 настай бөгөөд тэрбээр ойрын жилүүдэд платформоо илүү хүртээмжтэй, шинэлэг болгохоор хөдөлмөрлөж байгаа гэдгээ олон нийтэд зарлажээ.

Т.Бат

time.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler