|
Видео

Шинэ мэдээ

“Bank of China” - аас Монголчууд 3 тэрбум долларын зээл хүсчээ

“Bank of China” - аас Монголчууд 3 тэрбум долларын зээл хүсчээХятадын төрийн өмчит "Bank of China”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газраас өнгөрсөн баасан гаригт хэвлэлийн хурал хийлгэсэн. Энэ үеэр тус банкнаас Монголын 40 орчим компани зээл авах хүсэлтээ ирүүлсэн талаар мэдээлсэн юм.  Зээл хүсэгчдийн зээлийн нийт үнийн дүн нь гурван тэрбум ам.доллар  юм байна.  Гэхдээ тус банкны зээл олгох дээд хэмжээ 460 сая ам.доллар байхаар тогтжээ. Тус компанийн хувьд 31 мянган салбартай бөгөөд үүнээс 600 орчим нь хилийн чинадад үйл ажиллагаа явуулдаг аж.  Хятадын банкны хувьд хамгийн анхны зээлээ Туулшин групп өгсөн бөгөөд зээлийн хэмжээ 25.1 сая ам.доллар аж.  Тус банкны зүгээс Монголын арилжааны банкуудтай өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн. Жижиг зээлийн үйл ажиллагаа явуулахгүй зөвхөн уул уурхай болон бусад салбарын томоохон төсөл хөтөлбөрүүдэд зээл олгохоо мэдэгдээд байгаа юм.  Хятадын банкны 67 хувь төрийн мэдэлд, 33 хувийг нь хувьцаа эзэмшигчид эзэмшдэг юм байна

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler