| |
Видео
Шинэ мэдээ
"IPHONE" гар утасны борлуулалт буурчээ
КУПЕРТИНО. /ВВС/. Америкийн "Apple” компани энэ оны эхний гурван сарын хугацаанд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад цөөн тооны "iPhone” гар утас худалджээ.
АНУ-ын Калифорни муж улсад төвтэй, энэ оны сүүлчээр шинэ гар утсаа худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа "Apple” компании нь 2017 оны эхний гурван сарын хугацаанд 50.8 сая ширхэг "iPhone” борлуулсан байна. Өөрөөр хэлбэл, энэ ухаалаг гар утасны борлуулалтын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 хувиар буурчээ.
"iPhone” гар утасны борлуулалт буурсан нь хэрэглэгчид энэ гар утасны дараагийн загвар гарахыг хүлээж байгаатай холбоотой гэж "Apple”-ийн тэргүүн Тим Күүк тайлбарлав.
Хэдийгээр "iPhone”-ийн борлуулалтын хэмжээ буурсан боловч борлуулалтын орлого нь 1 хувиар өсөн 33.2 тэрбум долларт хүрчээ. Энэ нь "iPhone”-ийн хамгийн сүүлийн үеийн загвар болох "iPhone 7 Plus” гар утсыг өмнөх загваруудаас өндөр үнээр борлуулснаас гадна энэ гар утас эрэлт ихтэй байсантай холбоотой гэнэ.
Энэ оны эхний улиралд "Apple” компанийн нийт орлого 2016 оны мөн үеийнхээс 4.9 хувиар өсөн 11 тэрбум долларт хүрчээ.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг