| |
“iPhone 8” шилэн сэндвич шиг байж магадгүй
"Apple” компани өнгөрсөн онд "iPhone” цувралын долоо дахь үеийн гар утсаа танилцуулсан. Загвар, систем, бүтцийн хувьд өмнөх үеийн утаснаас төдийлөн шинэчлэгдээгүй ч хэрэглэгчдийн хүсэн хүлээсэн гар утас болж чадсан юм.
Тэгвэл "Алим” ирэх хавар "iPhone 8” гар утсаа нийтэд танилцуулахаар төлөвлөж байгаа аж. Шинэ загвар нь урд нүүрэндээ нэг ч товчлуургүй байх бололтой. Өөрөөр хэлбэл, "iPhone”-ийн уламжлалт дугуй товчийг халсан гэнэ. Тиймээс яг л шилэн сэндвич шиг байж магадгүй.
Технологийн шинжээч Мин Чи Кю ярихдаа "Шинэ iPhone нь шилэн гадаргуутай болох нь өнгөрсөн оноос мэдэгдсэн. Энэ таамаглал төдий байгаа ч бидний гар дээр шилэн утас ирэх магадлалтай байна. Home цэсний дугуй товчлуурыг халсан нь Apple-ийн хувьд томоохон шинэчлэл. Тэгэхээр 100 хувь мэдрэгчтэй гар утас үйлдвэрлэх бололтой” гэжээ.
Т.Мунаа
time.mn