|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

iPhone 6 ирэх сараас Монголд албан ёсны эрхтэйгээр худалдаанд гарна

Баяртай мэдээг дуулгахад iPhone 6 ирэх арваннэгдүгээр сарын эхээс эхлэн Мобикомын салбаруудаар албан ёсны эрхтэйгээр худалдаанд гарна.

IPhone 6 утасны үндсэн үнэ нь НӨАТ ороогүй дүнгээр 1.450.000 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс хамгийн хямд борлуулагдах юм. Харин НӨАТ орсон үнэ 1.600.000 төгрөг.

Монголд хувь хүнээр  дамжин орж ирсэн  iPhone 6 гар утаснууд 1.6-аас 2.7 сая төгрөгийн үнэтэй зарагдаж байгаа юм.

Мобиком корпораци албан ёсны эрхтэйгээс гадна нэг жилийн баталгаат хугацаа олгон, эвдрэл гэмтлийг хариуцна.

Дэлхийн ухаалаг утасны зах зээлд ноёлогч Apple iPhone 6 утсаа олон нийтэд танилцуулаад удаагүй байгаа билээ.

Шинээр гарсан загвар iPhone 6 нь 4.7 инчийн дэлгэцтэй. Түүнчлэн цэнэгээ барих хугацаа нь нэмэгдэж 11 цаг ажиллах боломжтой болсон байна.

iPhone 5S-д удаан бичлэгийн боломж буюу секундэд 120 кадр авах боломжтой байсан нь iPhone 6 хувьд 2 дахин нэмж секундэд 240 кадр бичлэг авах боломжтой болсон байна. Мөн түүнчлэн дараалласан фокус бүхий 60 кадр нэгж секундэд гаргах HD видео авах функц нэмэгдэж орсон.

iPhone 6 утасны онцлогууд

  • Илүү том дэлгэц, нарийхан загвар
  • Дэлгэцний шинэ хэмжээ: 4.7
  • Илүү хурдан буюу A8 CPU-тэй

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler