| |
“Эзэн-100” хөтөлбөр дуусгавар боллоо
Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх, сэргээх "Эзэн-100” хөтөлбөрийг өнгөрсөн тавдугаар сарын 9-ны өдөр УИХ-д өргөн барьснаар батлагдсан юм. Энэ өдрөөс эхлэн эдийн засгийг сэргээх тоолуур гүйж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн Засгийн газар дээрх ажлын хүрээнд хийх ажлуудынхаа талаар танилцуулж байсан юм.
Тэгвэл энэхүү хөтөлбөр өнөөдрөөр дуусгавар болж байна. Засгийн газар анх сүр дуулиантай "Эзэн-100” хөтөлбөрийг зарлаж байсан бол өнөөдөр хэрхэн дүгнэхийг харах үлдэж байгаа юм. Гэхдээ Засгийн газраас эдийн засгийг сэргээх "Эзэн-100” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ч ам.долларын ханш буурсангүй.
Улам
өссөөр 100 хоногийг дуусгалаа. Мөн "Эзэн-100” хөтөлбөрийг ямархуу
хэрэгжсэн, үр дүнгээ хэрхэн өгснийг ард түмэн хэдийнэ дүгнэж, цэгнэсэн
болов уу. Юутай ч "Эзэн-100” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн Засгийн газар
өнөөдөр тайлангаа тавих байх. Мөн МАН-аас "ЭЗЭН-100”-гийн хэрэгжилтийг
хянах учиртай "АРД-100” гэх хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тиймээс МАН-ын хувьд
мөн дээрх ажлаа тайлагнах юм байна.