|
Видео

Шинэ мэдээ

Монгол Улс хөгжлийнхөө үзүүлэлтээр 68-д жагслаа

Монгол Улс хөгжлийнхөө үзүүлэлтээр 68-д жагслаа

Их Британийн хараат бус бодлогын хүрээлэн болох Legatum хүрээлэнгийн 2017 оны судалгаагаар Монгол Улс хөгжлийнхөө шалгуур үзүүлэлтээр дэлхийн 149 улсаас 68-д жагслаа. Өнгөрсөн жилийн судалгаанд 75 дугаарт жагсаж байсан Монгол Улс жилийн дараа долоон байр урагшилсан байна.

Эдийн засаг, бизнесийн орчин, засаглал, боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдал, хувь хүний эрх чөлөө, нийгмийн капитал, хүрээлэн буй орчин гэсэн үндсэн есөн үзүүлэлтээр нэгтгэсэн оноогоор Монгол Улс ийнхүү 68-рт жагсжээ. Дээрх есөн шалгуур үзүүлэлтээс хамгийн дээгүүр буюу 28 дугаар байрт нийгмийн капиталаар бичигдсэн бол Хүрээлэн буй орчин үзүүлэлтээр хамгийн доогуур буюу 106 дугаар байрт жагссан байна.

Дэлхийн 149 улсыг хөгжлийнхөө шалгуур үзүүлэлтээр Норвеги улс тэргүүлсэн бол Шинэ Зеланд удаалжээ. Азийн улс орнуудаас хамгийн өндөр буюу 17 дугаар байрт Сингапур жагссан бол Африк тивийн улс орнуудаас Маврикий улс 34 дүгээр байрт жагсаж бүс нутгаа тэргүүлсэн байна. Монгол Улсын урд Тайландууд бичигдэж байгаа бол яг ард нь Парагвай улс бичигдсэн байна.

Монгол улс хөгжлийн есөн шалгуур үзүүлэлтээр жагсаж байгаа байдал:

Эдийн засгийн чанар: 73

Бизнесийн орчин: 86

Засаглал: 62

Боловсрол: 51

Эрүүл мэнд: 88

Аюулгүй байдал: 95

Хувь хүний эрх чөлөө: 85

Нийгмийн капитал: 28

Хүрээлэн буй орчин: 106

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler