| |
Жуулчдад ээлгүй монгол улс
Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр уламжлал болгон гаргадаг "Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индекс ”-ийн энэ оны тайлан гарлаа. Аялал жуулчлалын салбарыг бүхий л хүрээнд нь судлан 12 шалгуурыг долоо хүртэлх оноогоор дүгнэн байр эзлүүлдэг тус тайланд энэ онд 136 орон багтжээ. Аялал жуулчлалын үйлчилгээ, дэд бүтэц, тус салбарын хүний нөөц, хөдөлмөрийн зах зээл, байгаль болон эдийн засгийн орчин зэрэг шалгууруудын нийт онооны дунджаар Монгол Улс 3.3 оноотойгоор 102 дугаар байрт орсон байна. Засгийн газраас тус салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээгээр 4.2 оноогоор дундаж байрт орсон ч хийсэн хөрөнгө оруулалт нь үр дүнгүй, нүдээ олоогүйгээс болсон уу, хөрөнгө оруулалт нэрийн дор хувьдаа завшдаг явдлынх уу ямартаа ч олигтой дүн авч чадсангүй. Аялал жуулчлалын үйлчилгээний тээврийн дэд бүтэц муу, зочид буудлын өрөө нь хүрэлцээгүй, авто машин түрээс, агаарын тээврийн дэд бүтэц маш муу зэрэг үзүүлэлтээрээ 111 дүгээр байрт оржээ. Жуулчидтай холбоотой гэмт хэргийн гаралт, салбарын хөгжлийн талаасаа жуулчдад ээлгүй улс болж 141 орноос 131-т эрэмбэлэгдэв. 2015 онд бид энэ судалгаагаар 141 орноос 99-т орж байсан гэхээр жилээс жилд салбарын үйл ажиллагаа буурч байна гэсэн үг. Монгол Улс аялал жуулчлалын салбарт Камбож улсын араас, Непал улсын урдхан талд явж буй хэрэг.
Жуулчидтай холбоотой гэмт хэргийн гаралт, салбарын хөгжлийн талаасаа жуулчдад ээлгүй улс болж 141 орноос 131-т эрэмбэлэгдэв. 2015 онд бид энэ судалгаагаар 141 орноос 99-т орж байсан гэхээр жилээс жилд салбарын үйл ажиллагаа буурч байна гэсэн үг. Монгол Улс аялал жуулчлалын салбарт Камбож улсын араас, Непал улсын урдхан талд явж буй хэрэг.
Хэдийгээр олон шалгуурт муу дүн авсан ч үнийн өрсөлдөх чадвараараа эхний 15-д, гарааны бизнес эхлүүлэх боломжтой, энэ төрлийн бизнесийн өртөг багатай гэсэн шалгуураараа 29-т орж бизнес аяллын үзүүлэлт өссөн сайхан мэдээ ч байна. Соёлын нөөц буюу жуулчдын сонирхлыг татах боломжоороо 62-т, байгалийн нөөцөөр 79-т эрэмбэлэгдсэн хэдий ч хүрээлэн буй орчноо хамгаалах тал дээрээ 127 дугаар байрт орсон нь бодит байдалтай яв цав таарав. Судалгааны дүнд 2016-2017 онд бид 386 мянга гаруй жуулчин хүлээн авч, нэг жуулчнаас дунджаар 635.9 ам.долларын орлого олж, нийт 245.6 сая ам.долларын орлоготой байсан гэсэн тоо гарчээ. Монголын аялал жуулчлалын салбарт нийт 25 гаруй мянган хүн ажиллаж байгаа ч хүний нөөцөөр 50, хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтээрээ 80 дугаар байрт орсон байх юм. Аялал жуулчлалын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт салбарынхаа хүний нөөцийг бэлдэхэд зарцуулагддаг, үйлчилгээ сайтай, жуулчдад эргэн ирэх сэтгэгдэл үлдээдэг байх нь зөв менежмент болдог. Бид энэ тал дээрээ анхаарал муу тавьдаг гэдэг нь судалгааны дүнд харагдлаа.
Хамгийн анхаарууштай шалгуур болох аялал жуулчлалд бэлэн бус эдийн засагтай орнуудын тоонд 42-т бичигджээ. Харин бизнесийн орчны үзүүлэлтээр 4.4 оноогоор 72 дугаар байрт, гадаадын шууд хөрөнгө оруулалтанд нөлөөлөх эрх зүйн орчин 3.6 оноогоор тааруу гэсэн дүн авлаа.
Аялал жуулчлалын өрсөлдөх чадвараараа Испани улс энэ жил тэргүүлж, Франц удаалж, урд хөрш Хятад улс 15, Оросууд 45-т эрэмбэлэгдэв. Хамгийн сүүлийн байранд хоёр оноо авсан Йемен улс оржээ.