| |
Видео
Шинэ мэдээ
Монгол Улс өрсөлдөх чадвараараа 68 орноос 62-т эрэмбэлэгдлээ
"Дэлхийн өрсөлдөх чадварын төв”-ийн дэргэдэх "Олон улсын удирдлагын хөгжлийн хүрээлэн”-ээс жил тутам эрхлэн гаргадаг "Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-ийн 2017 оны судалгаанд Монгол Улс 63 улсаас 48.1 оноогоор 62-т эрэмбэлэгдсэн аж.
Улс орнуудын өрсөлдөх чадварыг тодорхойлохдоо "Эдийн засгийн байдал, "Засаглалын үр ашиг”, "Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа” болон "Дэд бүтэц” гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийн 346 шалгуур үзүүлэлтийг ашигладаг байна.