|
Видео

Шинэ мэдээ

Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

 

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь Монголын Өмнөговь аймагт байрлах Хармагтай зэс-алтны төслийн 76.5%-ийг эзэмшдэг бөгөөд үүний 50%-ийг Хятадын Zijin Mining групптэй хамтарсан Khuiten Metals нэртэй хамтарсан компанийн хэлбэрээр эзэмшдэг. Энэ нь Xanadu-д 38.25% бодит эзэмшилтэй гэсэн үг юм.

Сүүлийн үед Xanadu компани нь Bastion Mining компанитай 160 сая австрали долларын (ойролцоогоор 108 сая ам.доллар) үнэлгээтэйгээр бүх хувьцаагаа зарах хэлэлцээрт орсон. Bastion нь Сингапурт төвтэй Boroo Pte Ltd болон Xanadu-ийн одоогийн захирал Л.Ганбаатарын хамтарсан хөрөнгө оруулалтын консорциум юм. Тэд Xanadu-ийн хувьцаа бүрийг 0.08 австрали доллараар худалдан авах санал тавьсан нь тухайн үеийн зах зээлийн ханшаас 57%-ийн нэмэгдэлтэй байна. 

Xanadu-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүд энэ саналыг хувьцаа эзэмшигчдэд зөвлөж, илүү сайн санал гарахгүй бол хүлээн авахыг уриалжээ. 

Нэмж дурдахад, Xanadu нь Zijin Mining групптэй хамтарсан төслийн 25%-ийг 25 сая ам.доллараар зарах "put option"-ийг хэрэгжүүлэх эсэх талаар 6-р сарын 4-нд хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэхээр төлөвлөж байсан ч энэ санал хойшлогдсон. 

Xanadu Mines компани нь Хармагтай төслийн эзэмшлийн хувьцаагаа зарах талаар идэвхтэй хэлэлцээрүүдийг явуулж байна. Bastion Mining-ийн санал нь компанийн хувьцаа эзэмшигчдэд шууд мөнгөн өгөөж өгөх боломжтой бөгөөд энэ нь Монголын уул уурхайн салбарт томоохон өөрчлөлт авчрах магадлалтай.

 

П.Самдан

www.BOLOD.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler