|
Видео

Шинэ мэдээ

Эрдэнэт ба Монголын ИРЭЭДҮЙ

Эрдэнэт ба Монголын ИРЭЭДҮЙ

 

Орхон аймаг өрсөлдөх чадвараараа улсад тэргүүлж байна.
Аймгуудын өрсөлдөх чадварыг жил бүр үнэлж, хоорондынх нь хөгжлийн ялгааг гаргадаг болсон. Энэ үзүүлэлтээр тухайн орон нутгийн давуу болон сул талыг тодорхойлдог шинэ жишиг тогтсон. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс айжуудъш өрсшдех чадтарнт судалсаар дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Орхон аймаг ямагт тэргүүлж явна.

 

Нийт 180 орчим шалгуур үзүүлэлтээр аймгуудын өрсөлдөх чадварыг эрэмбэлж, өрсөлдөх чадвар хамгийн сайныг нь шалгаруулдаг билээ. 

Уг судалгааны үр дүнгээс харвал эдийн засгийн тамир тэнхээ, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн үзүүлэлтээр Орхон аймаг Монголыг түүчээлсэн хэвээр байна. Орхоны хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дээрх амжилтаа тогтвортой хадгалж байгаа цорын ганц аймаг. Энэ утгаараа хөгжлийн үзүүлэлт, иргэдийнх нь амьжиргааны түвшин өндөр байдаг. Өнөөгийн түвшинд хүрэхэд зургаан мянган ажилтантай, үндэсний манлай үйлдвэр "Эрдэнэт”-ийн нөлөө асар их. Түүхэн бүтээн байгуулалтын гэрч, зуун дамжсан үйлдвэрийг дагаад өдгөө 100 гаруй мянган хүн амтай Эрдэнэт хот бий болсон. Үйлдвэр дагасан хотын амьдрал өрнүүн. Үйлдвэр дагасан салбар үйлдвэрлэл энэ хотод эрчимтэй хөгжиж буй. Энэ хэрээр ажлын байр нэмэгдэж, нийгэм, эдийн засгийн байдал нь сайжирч байна.

 

Эрдэнэт хот үйлдвэр дагасан хот болохоор түүний хөгжлийг "Эрдэнэт үйлдвэр”-гүйгээр төсөөлөх аргагүй. Орхон аймгийн төсвийн 85-90 хувийг "Эрдэнэт үйлдвэр” дангаар бүрдүүлж байна. Тус үйлдвэр өдгөө 38 дахь жилдээ ажиллаж байгаа. Энэ хугацаанд нийт дөрвөн сая гаруй тонн цэвэр зэс үйлдвэрлэж, экспортод гаргажээ. Улсын төсөвт таван их наяд төгрөг оруулж, 1.3 тэрбум ам.долларын ашигтай ажилласан бахдам тоо бий.

 

Уурхайд хөтлүүлж хөгжсөн Эрдэнэт хот "Эрдэнэт үйлдвэр”-ээс хэт хамааралтай хэвээр байгаа нь үнэн. Уурхайн нөөцийг одоогоор 30-40 жил гэж тодорхойлж буй. Энэ нөөц барагдвал хотын ирээдүй хаашаа эргэх нь тодорхой бус. Тиймээс "Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд уурхайн тогтвортой хөгжил, хаалтын менежментийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд "Эрдэнэт” үйлдвэрлэлийн бааз суурийг ашиглан бие даасан шинэ бизнесүүд хөгжүүлэх, Орхоны эдийн засаг "Эрдэнэт үйлдвэр”-ээс хамаарч байдаг шууд нөлөөллийг бууруулахаар зорьж байгаа аж.

 

Уурхайн насжилтыг нэмэгдүүлэх, шинээр бусад томоохон төслүүдийг санхүүжүүлэх тогтвортой хөгжлийн сан байгуулах зэрэг цөөнгүй санаачилга бодит ажил болон тус хотод хэрэгжиж эхэлж байна. "Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд өртөг зардлаа бууруулж, хэмнэлтийн горимоор ажиллаж байгаа. Зэсийн үнэ 2011 онтой харьцуулахад хоёр дахин буурсан нь зардлаа хумихад хүргэсэн.

 

Гэхдээ ажлын байр хумигдсангүй. Харин үйлдвэрлэлийн өртөг зардлаа бууруулахад бодлого чиглэж байна.

Нэг тонн зэсийн үнийн оргил үе таван жилийн өмнө 9800 ам.доллар байсан. Өнөөдөр нэг тонн зэсийн үнэ жил бүр унасаар 4817 болжээ. 2011 онд тэрбум гаруй ам.долларын борлуулалт хийж байсан бол өнгөрсөн жил 500 сая ам.доллар борлуулалтаас олжээ. Дунд хугацаанд зэсийн үнэ өсөхөөргүй байгаа тухай таамаг, судалгаа хөвөрсөөр. Энэ нь

"Эрдэнэт үйлдвэр”, уурхай дагасан хотын амьдралд тийм ч таатай мэдээ биш юм. Зөвхөн Орхон гэлтгүй Монгол Улсын хувьд сөрөг нөлөө ихтэй.

 

Тонн зэс 4500-4900 ам.долларын хооронд байвал үйлдвэр амьдраад байх чадвартай гэж зарим эдийн засагч үздэг. Үүнээс буувал нөхцөл байдал хүндрэхээр байгаа юм. Тиймээс үйлдвэрлэлийн өртөг зардлаа бууруулах, үр ашгаа нэмэгдүүлэх, технологийн шинэчлэх хийх шаардлагатай зүй ёсоор тулгарах болсон. "Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд шинэ менежмент, бизнесийн зарчмаар илүү үр ашигтай ажиллах байдлаар үнийн уналтыг сааруулах, сөрөг нөлөөллийг багасгахад сүүлийн жилүүдэд идэвхтэй анхаарч эхэлсэн.

 

"Эрдэнэт” бол зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр төдийгүй, уул уурхайн бааз, боловсон хүчний уурхай юм. Энд ирээдүйд шинэ, шинэ үйлдвэрүүдийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх суурь бааз нэгэнт бүрдсэн. Үйлдвэрийн хаялга орон нутаг маш их байгаа. Орхон аймагт өдөрт 500 гаруй иргэнд үйлчлэх хүчин чадалтай "Эрдэнэт медикал” эмнэлэг ашиглалтад ороод удаагүй байгаа. Тус эмнэлгийг "Эрдэнэт үйлдвэр” 50 орчим тэрбум төгрөгөөр байгуулсан. Мөн Технологийн сургууль нь "Эрдэнэт” их сургууль болон өргөжиж, томоохон сургуулиудын салбарууд судалгаа эрдэм шинжилгээний том төв болохоор зорьж байна. Өөрөө өөрийгөө тэтгэх эдийн засгийн чадамжтай хот болох суурь нөхцөл аажмаар цогцолж байгааг дуулгая. [ЗГМ]



 Б.Баяртогтох /ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler