![]() |
Жолоодох эрхгүй этгээд машинаараа нэг настай хүүхэд мөргөн аминд нь хүрчээ
2025 оны зургаадугаар сарын 7-ны өдрийн 12:00 цагийн орчимд “Хашааны гадна хүүхэд автомашинд мөргүүлсэн байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал жолоодох эрхгүй иргэн М нь Toyota Prius-30 загварын авто машин жолоодож, урагш хөдлөхдөө бага насны /1 нас/ хүүхдийг мөргөж гэмтээсэн байна. Тухайн хүүхэд нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа амь хохирсон хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна.
Иймд иргэд та бүхэн жолоодох эрхгүй бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, авто машин жолоодохоосоо өмнө эргэн тойрноо сайтар харж, бага насны хүүхэд байгаа эсэхийг шалгах, мөн эцэг эх, асран хамгаалагч нар тээврийн хэрэгслийн ойр орчимд хүүхдээ тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.
