|
Видео

Шинэ мэдээ

Ц.Элбэгдорж АН-ыг авахаар санаархав уу

Ц.Элбэгдорж АН-ыг авахаар санаархав ууАрдчилсан намын даргын сунгаа эд үргэлжилж буй. АН-ын даргад нэр дэвшигч таван эрхэм хамтдаа орон нутгийн гишүүдтэйгээ уулзаж, өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж яваа. Тэд нээлттэй, шударга зарчмаар, гишүүдийнхээ саналаар намын даргаа сонгох зорилготойгоор даргын сунгааг явуулж байгаа. Иймдээ ч Ардчилсан намын эв нэгдлийг харуулах үүднээс таван нэр дэвшигч орон нутагт хамт ажиллаж байгаа биз ээ. Ингэхдээ бас болоогүй нэр дэвшигчид шударгаар өрсөлдөнө. Хэн нэгнийхээ нэр хүндэд халдсан аливаа мэдээлэл цацахыг Сонгуулийн штаб нь хориглосон. Гэтэл энэ журам нь санаснаар хэрэгжихгүй байгаа бололтой.

АН шинэчилсэн бүртгэл хийж, мөн шинээр гишүүд элсүүлэн намын даргын сонгуульд санал өгөх эрх олгож байгаа юм. Энэ нь нэг талаараа зөв ч, нөгөө талаараа АН-ыг АН-ынхан бус өөр зорилготой мөн мөнгөтэй хүмүүс авах вий гэсэн болгоомжлолыг намынх нь гишүүдэд төрүүлж буй гэнэ лээ.

АН-ыг авахаар санаархаж байгаа хүмүүсийн нэг бол одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Тэрбээр Ардчилсан намын угшилтай. Гэхдээ түүнийг намынх нь хүндэтгэн хүлээж авч, үгийг нь сонсдог цаг өнгөрсөн. Удахгүй Ерөнхийлөгчийн сэнтийгээс буух түүнд очих газар хэрэгтэй. Харин үүнийгээ тэр Ардчилсан нам гэж харсан бололтой юм. Даргын сунгаанд оролцож байгаа Л.Гантөмөрийн ард Ерөнхийлөгч байгаа. Түүний сонгуулийн зардлыг ч Ерөнхийлөгч болон түүний талынхан гаргаж байгаа гэх яриа намын гишүүдийнх нь дунд өрнөсөн гэх. Энэ үнэн бол яалтчгүй Ц.Элбэгдорж АН-ыг авахаар санаархаж эхэлжээ.

М.Тулга

Цензургүй.мн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler