|
Видео

Шинэ мэдээ

Ж.Батзандангийн PR нь З.Амаржаргал уу?

Ж.Батзандангийн PR нь З.Амаржаргал уу?

 

Ирэх сарын зургаанд Ардчилсан намын их хурлаар намын даргаа сонгон, намын шинэчлэлээ хийнэ хэмээн зарласан ҮЗХ-ны хуралдаан уржигдар буюу 2016.11.16 өдөр төрийн ордонд амжилттай хуралдсан. Мөн намын даргаа дотоод ардчилсан сонгуулиар сонгогдох учиртай гэж үзэж байгаагаа ч илэрхийлээд амжсан.

 

Харин тус намын даргын сунгаанд Ж.Батзандан, П.Цагаан, Л.Гантөмөр, Л.Болд, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат өрсөлдөхөө мэдэгдээд байгаа. Тэр дундаас хамгийн ихээр сонирхол татаж байгаа хүн бол Ж.Батзандан. Нам дотроо ямар нэгэн фракцад харьяалалгүй. Үүнийгээ ч ил тод зарлаж явдаг нэгэн. Мөн намын лидерүүдэд тийм ч таатай ханддаггүй гээд л ёстой л нам доторх өргөс гээд хэлэхэд илүүдэхгүй хүн.

 

Гэтэл өнөөдөр Ж.Батзандан намын даргын сонгуульд өрсөлдөнө гэдгээ илэрхийллээ "Хэрвээ би Ардчилсан намын дарга болох юм бол Р.Амаржаргалыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ” хэмээн мэдэгдлээ. Нам дотроо нэр хүнд сайтай, мөн жирийн гишүүд дэмжигчдээс сайшаал хүртдэг, туршлагатай улстөрчөөр бамбай хийн намын даргын суудалд санаархаж байгаа аж. Энэ нь түүний алтан боломж ч байж болох юм.

 

Гэхдээ Ардчилсан нам доторх фракцууд тийм ч амархан Ж.Батзанданг дэмжээд дарга болгочихно гэдэг бол худлаа зүйл.  Харин жирийн дэмжигч гишүүдийн дэмжлэгээр болон Р.Амаржаргалын нэр сүрээр Ж.Батзандан даргын суудалд тухлахыг үгүйсгэх аргагүй. Тэгэхээр Р.Амаржаргал, Ж.Батзандангийн гар хөл үү, эсвэл эсрэгээрээ юу?!

 

 

 

Эх сурвалж: BOLOD.MN

 

ЧОЙ



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler