| |
З.Энхболдыг намын даргаас чөлөөллөө
АН-ын даргыг энэ сарын 18-нд тодруулна
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж зарим томилгоо хийжээ. Тодруулбал, хуралдаанаар АН-ын дарга З.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг түр орлон гүйцэттэгчээр томилох шийдвэр гаргасан байна. УИХ дахь АН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, дэд даргаар Б.Пүрэвдорж, Ж.Батзандан нарыгсанал болгожээ. Харин АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг энэ сарын 18-нд хуралдуулахаар товложээ. Сонгуулийн дүн гарсны дараа АН-ын дарга асан З.Энхболд мэдэгдэл хийж байв.
Тэрбээр, "Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч, сонгогчдын саналыг хүндэтгэж байна. Манай намаас арав гаруй гишүүд ялалт байгуулсан. Бусад ялалт байгуулсан намууддаа баяр хүргэе. Энэ бол иргэдийн тавьж байгаа дүн юм. Гэхдээ манай нам бүтээн байгуулалтын ажлаасаа ухрахгүй. Ялалт байгуулсан намтай хамтарч ажиллахад бэлэн байгаа гэдгийг хэлье. Намын дүрмийн дагуу би болон намын ерөнхий нарийн бичгийн дарга хариуцлага хүлээнэ гэдгээ мздэгдэж байна" хэмээсэн.
Харин өчигдөр анхдугаар чуулган хуралдахаас өмнө АН-ын дарга мэдэгдэл хийж Ерөнхийлөгчийн зарлиг Үндсэн хууль зөрчсөн учир Цэцэд хандахаа илэрхийлсэн юм. Гэвч Ерөнхийлөгчийн зарлиг ёсоор анхдугаар чуулган нээлтээ хийж, МАН-ын 65, АН-ын 9, МАХН-ын гог, бие даагч нэг гишүүн тангараг өргөсөн нь З.Энхболдыг намын даргыг ажлаа өгөхөд хүргэсэн бололтой.
АН-ын дарга хариуцлага хүлээлэхээ мэдэгдсэн өдрөөс дараагийн дарга хэн байх тухай яриа улс төрийн хүрээнд өндрөө авсан байдаг. Хаа хаанаа намаа шинэчлэх, удирдлагын бүтэцдээ салхи оруулах ёстойг УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан эрхмүүдээс эхлээд жирийн гишүүд нь хүртэл ипэрхийлж байсан удаатай. Тиймдээ ч З.Энхболдыг тамгаа хүлээлгэж өгөх хүртэл АН-ын дараагийн дарга хэн байх нь сонирхолтой сэдэв байв.
Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг түр орлон гүйцэтгэгчээр томилсноор энэ асуудал хэсэгтээ намжиж байна. Эндээс нэг гаргалгаа гарч ирж байна. Юу гэхээр ҮЗХ болохоос хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө АН-ын даргаар түр орлон гүйцэтгэгч томилсноороо З.Энхболд дарга хариуцлагаас ийн зугтаалаа. Уг нь ялагдсан намын даргын хувиар ҮЗХ-ны хуралдаа оролцож, алдаа оноогоо дэнслүүлсэн бол тэрбээр гоё харагдах байв. Гэвч Д.Эрдэнэбагыг түр орлон гүйцэтгэгчээр томилж, ҮЗХ-ны хурлаа товлосон нь түүнийг намынхаа лидер гэхээсээ илүү жижигхэн харагдуулж эхлээд байна. Нөгөө талаар намын даргын марафонд "МҮДН”-ын фракцаас орж ирж байгаа нь дахин гал дуудаж магадгүй байна. Учир нь, сонгуулийн өмнөхөн АН-д мэндэлсэн "МоаН” фракц тэр дундаа Л.Болдын хувьд намын даргын тамга атгах сонирхолтой хүний нэг. Тэгэхээр АН-ын даргын төлөөх марафон "МҮДН”, "МоАН” фракцын хооронд нэлээд зөрчил үүсгэж мэдэх нь.
АН-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Д.Эрдэнэбатын хувьд өмнө нь намынхаа генсекээр ажиллаж байсан туршлагатай. АН-ын дараагийн дарга болох магадлалтай хүмүүсийн тоонд орсон эрхмүүдийн нэг, "МҮДН” фракцад харьяалалтай. Түүнийг энэ албанд очихоос өмнө УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар "Ардчилсан намын шинэ дарга бол одоо байгаа есөн гишүүн дотроос сонгогдох ёстой. Тэр утгаараа би Д.Эрдэнэбатын хамгийн тохиромжтой хүн үзэж байна” хэмээж байв. Эндээс харахад Д.Эрдэнэбатыг намын даргын орлон гүйцэтгэгчээр томилоход "МҮДН” фракцын нөлөө багагүй байсан бололтой.
"МҮДН” фракц нь нам дотроо "Алтангадас”, "Шонхор”-ын дараа орох хэмжээний нөлөөтэй. Харин энэ удаад нам дотроо нөлөө бүхий дээрх гурван фракцаас Бүлгийн даргаа "Шонхор” буюу С.Эрдэнэ, УИХ-ын дэд даргыг "Алтангадас” буюу Я.Санжмятав, намын даргаа "МҮДН” буюу Д.Эрдэнэбат гэсэн хувилбараар авч байна. Гэхдээ Д.Эрдэнэбат АН-ын даргын түр орлон гүйцэтгэгч боллоо гээд шууд намын дарга болчихож байгаа юм биш. Энэ сарын 18-нд товлосон ҮЗХ-ны хурлаар түүнийг жинхлэх эс бөгөөс өөр нэгнийг томилох асуудлыг эцэслэх учиртай. Эх сурвалжийн хэлж буйгаар энэ удаагийн АН-ын даргын томилгоонд Ерөнхийлөгчийн зүгээс нэлээд ач холбогдол өгч оролцох тухай мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, Х.Тэмүүжин, Л.Гантөмөр нарын "Нэг ардчилал” фракцынхан Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр АН-ын даргын суудалд өрсөлдөх магадлал өндөр. Удирдлагын бүтэцдээ шинэчлэл хийх, нам дотроо салхи оруулах шаардлага АН-д үнэхээр бий бол Х.Тэмүүжин, Л.Гантөмөр нарын аль нэг нь АН-ын дарга болох боломжтой хувилбар билээ.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/