|
Видео

Шинэ мэдээ

Ардчилсан намынхан даргаа огцруулахаар “шийджээ”

Дархан-Уул аймгийн АН-ынхан өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, намын шинэ дарга З.Энхболдыг огцрохыг шаардаж байна. Тэд хамгийн сүүлд З.Энхболд даргад "Дархан-Уул аймгаас Дотоод сонгуулийн хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа Г.Гантулга албан тушаалын давуу байдлаа ашиглан 2015 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн Дотоод сонгуулийн хорооны хурлаар гишүүдийг батлуулсан. Энэ нь намын дүрэм зөрчиж байгаа юм.

Иймд намын дарга уг шийдвэрийг хүчингүй болгож, намын хорооны зөвлөлдөх зөвлөлөөс өргөн барьсан Э.Дамдиндорж, С.Цэрэн, П.Өнөр, Б.Янжинлхам, Б.Бадрах нарыг Дотоод сонгуулийн хорооны гишүүдээр томилохыг шаардаж байна” гэсэн шаардлагыг хүргүүлж байсан юм. Гэвч АН-ын дарга З.Энхболд шаардлагад хариу өгөөгүй учир тэд өнөөдөр түүнийг оцрохыг шаардаж байгаа ажээ.

Н.Бат

http://www.hunnu.mn/content/57499.htm

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler